Х.Баттулгын охин Намуун 2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үеэр аавдааа хань бараа болж, сонгуулийн дараа “Тэргүүн охин” хэмээгдэх болсон.

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Б.Намууныг “Оюуны ундраа”-гийн С.Отгонбаярын том хүү Тэнүүнтэй үерхэж байна гэх мэдээлэл гарч байв. Тэгвэл Ерөнхийлөгчийн охин, “Оюуны ундраа”-гийн С.Отгонбаярын хүү хоёр гэрлэхээр шийдэж, Б.Намуун энэ сарын эхээр Америкт амаржсан байна.

О.Тэнүүн өдгөө “Оюуны ундраа пропертиз” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Их Зайсан цогцолбор”-ын зохион байгуулагчаар ажилладаг. Түүнийг “Оюуны ундраа”-гийн өв залгамжлагч хэмээн шар хэвлэлүүд бичдэг. Тэрээр ахлах сургуулиа АНУ-д, харин бакалаврын боловсролыг Их Британид олж авчээ. Мөн Бээжинд сурч байжээ. 2006 онд эх орондоо Удирдлаыг академид Төрийн удирдлагын  магистрын зэрэг хамгаалсан байна.

Харин Б.Намуун Сингапурын “Overseas Family School” их сургуульд бакалаврын өмнөх зэрэг, Их Британийн Уэльсын Их сургуульд Бизнесийн ухаан, маркетингийн мэргэжлээр бакалаврын зэрэг тус тус хамгаалжээ. Б.Намуун өмнө нь “Баянгол” зочид буудал, “One” телевиз, Сингапурын “Richard Mille” компани, “Монголын аж үйлдвэрийн корпораци” ХХК зэрэг байгууллагад ажиллаж байжээ. Мөн 2008 онд дүү Б.Номингийн хамт “Чингисийн хишиг” ТББ-ыг үүсгэн байгуулсан. Тус байгууллага нь гэр хорооллын алслагдсан бүсийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн сайн дурын үйл ажиллагаа явуулдаг байв.

Түүнчлэн Б.Намуун 2009-2011 онд “Тойм”, “Гялбаа” зэрэг сэтгүүлд чөлөөт гэрэл зурагчнаар ажиллаж байв. Энэ нь түүний хообий аж. 2011 оноос хойш “Женко тур бюро” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа гэх мэдээлэл байдаг. Ийн Ерөнхийлөгч Х.Баттулга “Оюуны ундраа”-гийн С.Отгонбаяртай ураг барилдлаа.

Эх сурвалж: polit.mn