Өчигдөр Туул голоос нэг цагийн зайтай нэр, нас, хэн болох нь тодорхойгүй хоёр цогцос олдсон байна. Тодруулбал,  Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд “Туул” голын усанд цогцос байна гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын ерөнхий газарт 09.18-ны өдрийн 10:56 цагт гаргасан байна. Үүний дагуу Нийслэлийн аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 16 км замыг туулан 11:13 цагт очиж, нэр, нас тодорхойгүй, эрэгтэй хүний цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Мөн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд 14:43 цагт “Туул” голоос  нэр, нас нь тодорхойгүй, эрэгтэй хүний цогцсыг гаргасан байна.