Айл гэрийн ноён нуруу болсон эрчүүдийг эрүүл жаргалтай байлгахын төлөө зүтгэж яваа  энэ эрхмийг З.Цэгмид гэдэг. Тэрбээр “Гарьд манлай” эрэгтэйчүүдийн эмнэлгийн ерөнхий эмч. “Монголчууд эр хүн гэхээр л төмрөөр хийгдсэн юм шиг санадаг. Ерөөсөө эрт дээр үеэс нийгэм маань энэ байдлыг бүх нийтэд төлөвшүүлдэг  шиг байгаа юм. Өөрөөр хэлбэл эцэг, эхчүүд охин хүүхдээ эвий минь, хөөрхий минь доороосоо даарч хөрч болохгүй гэж анхааруулан бөөцийлдөг ч хөвгүүддээ энэ анхааруулгыг өгдөггүй байсан. Нийгмийн энэ буруу үзэл сурталаас болоод эрчүүд өнөөдөр эмнэлэгт хандахаасаа зовж байна. Нэг үгээр хэлбэл Монголын эрчүүд өнөөг хүртэл өвдөх “эрхгүй” байна. Уг нь тэд адилхан л хүн шүү дээ” хэмээн ярих З.Цэгмид эмчийн яриаг хүргэе.

-Эрэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаарал тавих нь бүсгүйчүүдийг бодвол харьцангуй бага юм шиг санагддаг. Магадгүй энэ нь эрэгтэйчүүдийн төрөлжсөн эмнэлэг Монголд цөөхөн байдагтай холбоотой болов уу? Ер нь Монголд эрэгтэйчүүдийн төрөлжсөн хэдэн эмнэлэг байдаг вэ?

-Энэ бол хэд хэдэн шалтгаантай. Голдуу нийгмийн шалтгаантай байдаг. Солонгост эмэгтэйчүүдийнхээс эрэгтэйчүүдийн эмнэлэг олон байдаг. Гудамжаар явахад эрэгтэйчүүдийн эмнэлэг гэсэн хаяг маш их таардаг. Эрэгтэйчүүд бүсгүйчүүдийг бодвол эрүүл мэнддээ бага анхаардаг тал бий. Энэ нь айл гэрийн ноён нуруу гэдэг үүднээсээ эрчүүдийн нуруун дээр хамаг л хүнд ачаа оногддогтой холбоотой. Мөн бие нь өвдлөө гэхэд дараа гэж хойшлуулдагтай нь ч холбоотой. Нөхөн үржихүйн тал дээр ч гэсэн. Эмэгтэйчүүд хүүхэд гаргах гээд албан шахалтаар эмнэлэгт очдог бол эрчүүд албан шахалтаар эмнэлэгт очно гэж байхгүй. Уг нь эрчүүд ч гэсэн элэг, бөөр, зүрхтэй, тэр нь өвдөнө шүү дээ. Уг нь нийгэмд эмэгтэйчүүдийн өвчлөл их, эрэгтэйчүүдийнх бага гэсэн ойлголт байхгүй.

Элэг болон сэтгэцийн өвчлөлүүд эрэгтэйчүүдийн дунд ч их байдаг. Нэг үгээр хэлбэл эрчүүд эрүүл мэнддээ анхаарал тавьдаггүй нь байгалиас заяасан гүндүүгүй зантай нь холбоотой. Түүнээс биш яг өвчнийг нь ойлгуулаад ухуулчих юм бол харин ч эмэгтэйчүүдээс илүү анхаарч чаддаг. Ер нь эрчүүдийн өвчлөлийн дийлэнх хувийг нөхөн үржихүйн өвчин эзэлдэг. Түрүү булчирхай, төмсөгний үрэвсэл, гармоны өөрчлөлттэй холбоотойгоор сэтгэцийн өвчлөл гээд. Эдгээр өвчнөөс үүдээд эрэгтэйчүүдийн эмнэлэг байгуулагдах шаардлагатай болсон. Одоогоор нийслэлд тав зургаан эрэгтэйчүүдийн эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна. Эрэгтэйчүүдийн эмнэлэг цөөхөн байгаа нь бас хэд хэдэн шалтгаантай. Нэгд, Монголд эрэгтэйчүүдийн эмч цөөхөн. Хоёрт, гадаадад сургуульд явсан хүүхдүүд маань тэндээ шингэчихдэг. Үүний улмаас нэг нь нэгэнтэйгээ өрсөлдөхүйц хэмжээний эрэгтэйчүүдийн эмнэлэг байгуулагдахгүй байна.

-Та түрүүнд манайхан охидоо доороосоо даарвал өвчний уурхай болно шүү гэсэн хэрнээ хөвгүүддээ энэ анхааруулгыг өгдөггүй гэж ярьсан. Хөвгүүд ч гэсэн доороосоо  даарвал өвдөнө биз дээ?

-Тэгэлгүй яахав. Хүн л юм болохоор өвчилнө шүү дээ. Манайхан эмэгтэйчүүд л цистит тусдаг гэж ойлгодог. Гэтэл эрэгтэй хүн ч гэсэн доороосоо даарвал адилхан цистит тусна. Энэ бол ганцхан эмэгтэйчүүдийн өвчин биш. Ер нь доороосоо даарснаас болж маш олон өвчин тусдаг. Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг анхаарахгүйгээр нийгмийн эрүүл мэнд, хүн амын аюулгүй байдал гэж ярихад хэцүү. Сүүлийн үед хоол хүнстэй холбоотойгоор бас нэг өвчин гарч ирж байгаа нь хоёр төмсөг ширгэх өвчин. Эрэгтэйчүүдийн эмчийн сэтгэлийг түгшээж байгаа өвчин л дөө. Манай Монголд хоёр жилийн өмнө бүртгэгдсэн. Хоёр төмсөг нь жижгэрсээр эцэст нь бүр ширгэчихдэг. Харамсалтай нь энэ өвчний учир шалтгааныг бас яаж эмчлэхийг одоо болтол дэлхий даяар тайлж гаргаж чадаагүй байна. Ерөнхий шинж тэмдэгийн эмчилгээ хийж байгаад л ширгээчихэж байна шүү дээ. Өсвөр насны хүүхэд гэрлэсэн залуучууд ч энэ өвчинд нэрвэгдэж байна. Гэх мэтчлэн эрэгтэйчүүдийн проблемууд өдөр өнгөрөх тусам ихэсч байна л даа. Мөн үргүйдлийн асуудал манайд ч, дэлхийд ч их байна. Төрөлхийн үргүй хүүхэд их төрж байна.

-Юунаас болж?

-Юунаас болоод байгааг нарийн сайн тайлаагүй л байна. Гэхдээ анхдагч үргүйдэл нь үүрэг ролийн хувьд төмсөгний үйл ажиллагаа өөрчлөгдсөнтэй холбоотой гэж үзэж байгаа. Одоохондоо таамаг төдий байгаа зүйл л дээ. Эмчлэх арга нь одоогоор нэгдээгүй. Хоёр хос бие биендээ хайртай болоод гэрлэдэг гэтэл үр хүүхэд  гардаггүй жишээ амьдрал дээр олон бий. Уг нь гэр бүл болохоосоо өмнө үргүйдлийн шинжилгээнд заавал орсон байх ёстой. Үртэй үргүйгээ гэр бүл болохоосоо өмнө тогтоосон байх хэрэгтэй.

-Сүүлийн үед эрчүүдийг хамгийн их зовоож байгаа ямар өвчин байна?

-Нэг номерын өвчин бол бэлгийн үйл ажиллагааны өөрчлөлт. Энэ өвчнийг туулаагүй эр хүн гэж байдаггүй. Сэтгэл зүйн болон биеийн хүчний гэсэн хоёр үндсэн шалтгаанаар эрчүүд бэлгийн үйл ажиллагааны өөрчлөлт өвчин ч тусдаг. Биеийн хүчний шалтгаанд даралт ихсэх өвчин зэрэг шууд нөлөөтэй өвчнүүд ордог бол сэтгэл зүйн шалтгаан мэдээж ойлгомжтой. Сэтгэл санаагаар унах хямрах зэрэг орно. Хөгшин залуу хэн ч гэсэн ямар нэгэн байдлаар бэлгийн үйл ажиллагааны өөрчлөлтийг заавал амсдаг. Гэхдээ тэр бүр эмнэлэгт хандаад байдаггүй. Яагаад гэвэл энэ эмзэг асуудал. Найз нөхөддөө яриад л өнгөрдөг. Бүр насаараа нуусан хүн ч байдаг. Уг нь тэгэх хэрэггүй. Хүн нийгмийн бүтээгдэхүүн. Бэлгийн амьдралын хэрэгцээ хүн бүрд байдаг учраас нуугаад байх асуудал биш. Харах  нүдтэйгээ л адил үзэх хэрэгтэй. Хараа муудлаа гэхэд муудаад байна гээд яваад байдаггүйтэй адил бага дээр нь эмчлүүлбэл бүрэн эмчилгээ авдаг өвчин. Бас сахарын өвчнийг бэлгийн үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг гэж үздэг.

-Бага насны хүүхдүүдийн шодой арагшаа шамрахгүй байна гэсэн яриа их сонсогддог болж. Үүнээс болж хүүхэддээ жижиг мэс ажилбар хийлгэсэн гэж ч сонссон. Энэ талаар?

-Тав хүртэлх насны эрэгтэй хүүхдийн шодойны арьс нь шамрахгүйгээр наалттай байдаг. Харин таваас дээш настай хүүхдийнх шамарч байх ёстой. Шамрахгүй байвал үл шамрах өвчин гэж үздэг. Хоёр жилийн өмнө АНУ-ын эмч нар “Амьдрах хүсэл сонирхолтой хүн бүр арьсаа авахуулах ёстой” гэж амьдралыг үзэх чиг хандлагыг тодорхойлсон.  Тийм учраас Америкт хүүхдийг бүр нярайд нь буюу долоо хоногтойд нь эцэг эхээс нь зөвшөөрөл авч байгаад тэр арьсыг нь авдаг. Солонгост ч мөн адил бага байхад нь авдаг юм билээ. Харин манайд таван настайгаас нь авч байгаа.

-Аваагүй тохиолдолд ямар сөрөг нөлөөтэй вэ? Өмнө нь ийм юм яригддаггүй байсан шүү дээ?

-Өөрийнхөө эрүүл мэндийг боддог болон бэлгийн харьцаанд орж байгаа эмэгтэйгээ боддог хүн бүр энэ арьсаа авахуулах ёстой. Нас нь хэтэрсэн хүн ч гэсэн нөхөж авахуулах ёстой. Яагаад гэвэл энэхүү арьсны дор умайн хавдар үүсгэдэг бодис, үтрээний үрэвслийн тавин хувийг үүсгэдэг бактери, мөөгөнцөр вирус хадгалагдаж байдаг гэдгийг анагаах ухаан нотолчихсон. Тиймээс өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй бусдын эрүүл мэндийг хамгаалах хууль зүйн шаардлага гарч ирж байгаа юм. Урьд нь зөвхөн лалын шашинтнууд энэ арьсаа авдаг байсан бол анагаах ухаан баталсанаар одоо дэлхий нийт энэ арьснаас татгалзаж байна. Өмнө нь лалын шашинтны нэг зан үйл байсан бол одоо өвчнөөс урьдчилан сэргийлэх хагалгаа болж байгаа хэрэг. Тэгээд ч би түрүүнд хэлсэн. Амьдрах хүсэл сонирхолтой эр хүн бүр энэ арьсаа авахуулах ёстой гэж.

-Ер нь илүү арьс гэж ойлгож болох нь ээ?

-Тиймээ. Эр хүний бэлэг эрхтний толгойг бүрхэж байгаа илүү арьс. Бэлэг эрхтний толгой ил болсноор бактери, мөөгөнцөр, вирус үүсдэг орчин устгагдана гэсэн үг. Африкт бэлэг эрхтнийхээ илүүдэл арьсаа авахуулсан авахуулаагүй хэд хэдэн хүн дээр судалгаа хийж үзэхэд арьсаа авахуулсан хүн ДОХ-ын халдвар харьцангуй бага авсан нь батлагдсан байдаг. Үүнээс үүдээд ямар үр дүнд хүрсэн гэхээр тэрхүү илүү арьс нь ДОХ-ын вирусыг сорж цусанд хийдэг болох нь тогтоогдсон байгаа юм. Тэгэхээр ДОХ-д хүртэл нөлөө үзүүлдэг болох нь тодорхой байгаа биз. Зарим хүмүүс арьсыг нь авч, хөвчийг нь таслахаар эрхтэн томордог гэж ярьдаг. Үгүй л дээ. Багад нь авсан тохиолдолд бага зэрэг нөлөөлөх нь бий. Гэхдээ бэлэг эрхтний хэмжээ том жижиг байх нь тухайн хүний гентэй холбоотой. Хүн өндөр нам байдагтай адил гэсэн үг. Үүнээс гадна вирусын өвчин их байна. Эрхтэн дээр нь үү, мөөг шиг юм ургадаг. Цусанд вирус халдварласантай холбоотойгоор гарч ирж байгаа өвчин л дөө.

-Тиймээ. Түрүү булчирхайн үрэв-Эрчүүдийн хоёр дахь зүрх гэдэг түрүү булчирхайн үрэвсэл залуужиж  байна гэж ярих болж?сэл маш их залуужсан. Энэ нь залуучууд эрт бэлгийн харьцаанд орж бэлгийн замын өвчин их тусч байгаатай шууд холбоотой. Эрх чөлөө ихсэх тусам бэлгийн замбараагүй хавьтал ихэсч байна. Энэ бол эмгэнэл. Түрүү булчирхай гэдэг эрхтэн систем нь давсагны дор шээсний сүвийг ороож байрладаг. Энэ эрхтэн маань бэлгийн ажил хийх үед үрийн шингэнийг шахаж гадагшлуулах үүрэгтэй. Хүний бөөр, шүд өөр юу байдаг юм ямар нэгэн эрхтэн өвдлөө гэхэд шээсээр бактери нь дамжиж гадагшилдаг. Тэрхүү бактери түрүү булчирхайн дундуур орж ирнээ дээ. Тэгэхээр түрүү булчирхай маш өртөмтгий гэсэн үг. Түрүү булчирхайн үрэвсэл нь залуучуудад үрэвслийн шинж тэмдгээр илэрдэг. Өөрөөр хэлбэл өглөө шээс салаа гарч байгаад нийлбэл түрүү булчирхайн өвчний эхлэл тавигдаж байна гэж ойлгоод эмчид хандах хэрэгтэй.

-Түрүү булчирхай ямар нэгэн асуудалтай болвол бэлгийн сулралтай болдог гэж зарим хүмүүс үздэг. Энэ хэр зөв ойлголт вэ?

-Үгүй. Түрүү булчирхай бол төмсөгнөөс очсон эр бэлгийн эсийг цуглуулж байгаад бэлгийн ажлын үед гадагшлуулах үүрэгтэй. Түүнээс өөр үүрэг түрүү булчирхайд байхгүй. Түрүү булчирхайгаа авахуулчихаад гурав дөрвөн жил болж байгаа хүмүүсийг судалгаанд хамруулахад бэлгийн үйл ажиллагаанд өөрчлөлт орсон нь мэдэгдээгүй. Тэгэхээр энэ онол буруу. Түрүү булчирхайгаа авахуулсан хүн үргүй л байхаас биш бэлгийн ажил хийх бүрэн чадвартай. Харин хоёр төмсөг нь ширгэчихсэн юм уу авахуулчихсан хүн бэлгийн ажил хийх чадваргүй болдог.

-Эрчүүдийн дунд үргүйдлийн асуудал хэр их байдаг вэ. Хосууд хүүхэд гарахгүй байна гэсэн буруугаа ихэнхдээ эмэгтэйтэйчүүдэд тохдог?

-Энэ бол буруу, үргүйдэлийн тархацын судалгаагаар бол эрэгтэй, эмэгтэй хүмүүст адилхан тавь тавин хувьтай байдаг. Эрэгтэйчүүдийн дунд бэлгийн үйл ажиллагаа нь хэвийн атлаа төрөлхийн үргүй хүмүүс байдаг. Бас ихэнхдээ зүгээр байж байгаад нэг хоёр хүүхэд гаргаад дараа нь үргүй болсон хүмүүс байна Энэ нь бол нөгөө бэлгийн замын халдварт өвчин, сэтгэл санааны байдлаас үүдэлтэй. Сахарын шижин гэх зэргийн өвчнөөс үүдээд бэлгийн үйл ажиллагаа алдагдах нь байдаг. Бэлгийн замын ямар нэгэн хүндрэл гарлаа гэхэд мэдлэггүйгээсээ болоод “За ингээд зүгээр болно биз” гэж харж хүлээсээр байгаад хүндрүүлдэг хоцрогдсон аргаа л зогсоомоор байна. Манай эрчүүд өөрсдийг нь эмчилдэг ийм эмнэлэг байна гэдгийг ихэнх нь мэддэгүй юм шүү дээ.

Мэддэг, байнга өөртөө санаа тавьдаг эрчүүд бол өөрсдөө үзүүлж харуулахаасаа эхлээд дөнгөж төрсөн нярай хүүхэддээ ч санаа тавьдаг. Мөн анзаарах хэрэгтэй асуудал бол 18 нас хүрээд ирэхээрээ дуу хоолой нь бүдүүрч байна уу, сахал нь ургаж байна уу гэхээс эхлээд утсаар эмэгтэй хүнтэй яриад байна уу , эрэгтэй хүнтэй ихэвчлэн яриад байна уу гэдгийг хүртэл анзаарах хэрэгтэй. Эрэгтэй хүнтэй яриад байх юм бол нөгөө гомо болох үүд хаалга нээгдэж байна гэсэн үг. Хүмүүс манай хүүхэд буруу хүмүүст уруу татагдаад эр хүн сонирхоод байна гэж ойлгодог. Гэтэл гомо гэдэг төрөлхийн сэтгэцийн эмгэг байдаг. Төрөлхийн ийм эмгэгтэй хүмүүсийг хүмүүс гаднаас нь хараад ичгүүртэй мэтээр ойлгож шоолоод байдаг. Гэтэл яг үнэнд хэрэгтээ нөгөө хүмүүс маань өөрсдөө ч гэсэн маш их ичиж санаа нь зовдог. Бүр энэ байдлаа нуухыг оролддог, хүнтэй суугаад хүүхэд төрүүлчихсэн ч хүн байдаг.

-Сүүлийн үед ахимаг насныхан залуу бүсгүйг нууц амрагаа болгох нь ихэсч байна. Нэг талаас энэ нь өөрийгөө залуу байлгах арга гэж ярьдаг. Энэ талаар?

-Залуу нууц амрагтай байгаад бодисын солилцоогоор залуужна гэсэн ойлголт бол хамгийн буруу ойлголт. Хэзээ ч залууждаггүй гэдгийг анагаах ухаан нотолчихсон. Машинд бензин шахаж байгаатай адил үрийн шингэн дамжигдана уу гэхээс биш өөр нөлөө байхгүй. Ийм ойлголттой хүмүүсийг сэтгэхүйн хоцрогдолтой гэж үздэг. Цаанаасаа жамаараа явагдаж байгаа биологийн процессийг хэн ч зогсоож чадахгүй. Манайхны дунд залуу охинтой амраглаад залуу болно гэсэн ойлголт их байдаг. Энэ хүмүүст хандаж хэлэхэд хэзээ ч залуужихгүй гэдгийг хэлмээр байна. Харин ч гэр бүлээс гадуурах замбараагүй хавьталт өтөл насыг ойртуулдаг. За яахав залуу охинтой уулзахэар сэтгэл санаа нь сэргээд анатоми физиологийн хувьд өөр байж болох л юм. Гэхдээ залуужуулах өөрчлөлт нэгээхэн ч байхгүй. Харин ч хоёр эмэгтэйн дунд яваад ачаалал нь ихдэнэ, сэтгэл санаа нь түгшүүртэй байхаас эхлээд хэцүү. Үнэхээр эалуужуулдаг байсан бол шинжлэх ухаан хүмүүст хэлнэ шүү дээ. “За чи энэ насандаа хоёр гэрлэх ёстой. Энэ нь чиний наслалтанд тустай. Эхнийхээ эхнэртэй 20-30 жил амьдраад дараагийнхаа эхнэртэй гэрлээрэй” гэж хэлнэ биз ээ. Наад захын жишээ гэхэд л Арабын олон эхнэртэй хүмүүс 30 настай нь л гэхэд 50 настай юм шиг харагддаг биз дээ. Тэгэхээр олон эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орно гэдэг хөгшрөлтийг өөртөө цагаас нь эрт авчирч байна л гэсэн үг. Сахал самбаандаа баригдаад чалхгүй болоод муухайгаар хэлэх юм бол зажилж зажилж шим шүүсгүй болгоод хаяж байгаа мах шиг л харагдана. Харин ч байгаль цаанаасаа хүний биеийн физиологийг нас тогтох сайхан гэдэг шиг л зохицуулсан байдаг. Үүнээс зөрөх гээд хэрэггүй. Хоёр дахь амьдрал зохиож байгаа хүмүүс бүр ч өрөвдөлтэй. Залуу сайхан насандаа бий болгосон бүхнээ дахиад л эхнээс нь давтана гэсэн үг. Хорин хэдэн насандаа гэр бүлээ төлөвлөөд хүүхэдтэй болоод 30-40 насандаа хөдөлмөрлөөд 50 гараад үр хүүхэддээ эрхлээд суух хэрэгтэй. Байгаль угаасаа ингэж л зохицуулсан байдаг юм.