ССАЖЯ-наас өнгөрөгч оны 11 дүгээр сард хүүхдэд зориулсан хүүхэлдэйн кино зохиолын уралдаан зарласан юм.

Тус уралдааны олон ангит хүүхэлдэйн кино зохиолын төрөлд нийт 15 бүтээл ирсэнээс тэргүүн байранд ШШГЕГ-ын харьяа Хорих 415 дугаар ангийн хүмүүжигч Хө.Хүчитхарын “Бага хөлгөн туульс” бүтээл шалгарчээ.

Төрөөс хүүхдэд зориулсан уран бүтээл туурвигчдыг дэмжих зорилготой тус уралдааны тэргүүн байрын шагналыг 5 сая төгрөг дагалдсан бөгөөд шагналыг түүний өмнөөс төрсөн ах нь гардан авсан байна.

Х.Даваа