Наранцацралт буюу Hannah Williams охин 2002 онд АНУ-ын нэгэн гэр бүлд үрчлэгдсэн байна.

Түүнээс хойш 16 жилийн дараа эх оронтойгоо танилцахаар ирэх үедээ нэн ядуу амьдралтай хоёр өрхөд иж бүрэн тавилгатай гэр бэлэглэжээ. Охин одоо 17 настай бөгөөд ирээдүйд хүүхдийн эмнэлэгт ажиллах, бяцхан хүүхдүүдэд туслах хүсэлтэй аж. 

Дашрамд мэдээлэхэд, Монгол Улс Хүүхэд хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай Гаагын конвенцод 1999 онд нэгдэн орсноос хойш Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенцийн дагуу 269 хүүхэд үрчлүүлжээ. Үүнээс 2018 онд 3 хүүхэд үрчлэгдсэн байна.