Өчигдөр буюу аравдугаар сарын 7-ны өдөр бага насны хүүхэд өндрөөс унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг цагдаагийн газарт бүртгэгджээ.

Хэргийг тодруулбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 хороонд байрлах “Хурд” группын “Рапид” харш хотхонын .... тоот орон сууцны таван давхраас дөрвөн настай хүүхэд унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Уг хэргийг харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа ба нас барсан хүүхэд эцэг эхийн анхаарал болгоомжгүй байдлаас  хүүхэд энджээ. 

Нийт эцэг эхчүүд та бүхэн бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулахыг Цагдаагийн байгууллагаас  анхааруулж байна.