Мянга мянган залуусын зүрх сэтгэлийн дууч болж, олон арван хайрын тухай дуунуудыг хит болгон амилуулсан “Салхи” хамтлагийн залуус хэсэг хугацаанд нам гүмхэн байсан ч дахин тэсрэлт хийж, өөрсдийн үнэн ч сонсогчиддоо гэнэтийн бэлэг барьж “Гэгээн хайр”-ын баярыг фенүүдтэйгээ хамтдаа тэмдэглэж өнгөрүүлэхээр болжээ. Тэд тэртээх 1998 оноос хойш туурвисан гайхалтай уран бүтээлүүдээсээ бүрдсэн “Эрхэмсэг хөг”, “1998” хэмээх хос цомгуудаа өлгийдөн авсан бөгөөд цомгийн нээлт болгож энэ сарын 14,15-нд “STRINGS LIVE MUSIC CLUB”-д 19:00 цагаас тоглолтоо хийхээр зарлалаа.

   Залуусын зүрх сэтгэлд хоногшин үлдсэн хайрын тухай гайхалтай дуунуудаа 100% амьдаар дуулж, хосуудтай хамтдаа дуулж, бүжиглэж өнгөрүүлэх тус тоглолтоо мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулахаар хэдийнэ бэлтгэл ажилдаа оржээ. Ийнхүү 15-н жилийн ойгоо угтан тоглож буй тус тоглолтын талаархи мэдээллийг 91995504 98987227 дугаарын утсаар лавлаарай.





Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг...