Цахим орчин хурдацтай хөгжсөн энэ үед олон Монгол хосууд өөрсдийн влогийг хийж түүгээрээ дамжуулан интернет хэрэглэгчдэд эерэг энерги, олон төрлийн зөвлөгөө зөвлөмж зэргийг хүргэдэг болсон.

Тэдний нэг бол "Positive Mongolians" влогоороо хэдийн олонд танигдсан Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар юм. Тэд влогоороо олон залуусд  ирээдүй, зорилго, хүсэл мөрөөдлөө бодитой болгоход нь үнэтэй хувь нэмэр оруулдаг билээ.

Мөн тэдний элдэв хэв маяггүй өөрсдийнхөөрөө байгаа төрх нь илүүтэй интернет хэрэглэгчдийг татдаг. Олон эмэгтэйчүүдэд эерэг байдлаараа үлгэр дуурайл болж яваа Э.Дөлгөөн хэв маяг үгүй өөрийнхөөрөө хэмээн тодорхойлогддог.

Харин түүнийг мэргэжлийн нүүр будалт, загварлаг хувцаслалтын хамт өөр өнцгөөс харуулсан фото зургуудаас хүргэе. 

www.Seen.mn