Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Соёл, Урлагийн газар, Монголын Уран Зургийн Галерей хамтран “Оны шилдэг бүтээл-2018” үзэсгэлэнг зохион байгуулж, шилдэг бүтээлүүдийг шалгаруулсан билээ. 

Энэхүү уралдаант үзэсгэлэнд нийт 87 уран бүтээлчийн уран зураг, монгол зураг, уран баримал, уран сийлбэр, өнгөт бар, график, арьсан урлал, инстоляци чиглэлийн нийт 117 бүтээл дэглэгдсэнээс дараах уран бүтээлүүд оны шилдэг бүтээлээр шалгарлаа. Үүнд:


1. Ц.Баттөр “Хар цас” /Уран зураг/
2. С.Болдбаатар “Парисын бороотой намар” 2016 он, /Уран зураг/
3. П. Ганбат “Эх” 2017 он, /Уран зураг/
4. Т.Нурмаажав “Цагийн хүрдэн” 2017 он, /Монгол зураг/
5. Г.Одбаяр “Хүлэгү хаан” 2018 он, /Монгол зураг/
6. Т.Даваасамбуу “Тал нутгийн морьтон” 2017 он, /Уран баримал/

 

Шилдэг бүтээлүүдийг улсын санд худалдан авах юм.

С.Болдбаатар “Парисын бороотой намар” 2016 он, /Уран зураг/


Т.Нурмаажав “Цагийн хүрдэн” 2017 он, /Монгол зураг/


П. Ганбат “Эх” 2017 он, /Уран зураг/


Т.Даваасамбуу “Талын морьтон” 2017 он, /Уран баримал/

 


Г.Одбаяр “Хүлэгү хаан” 2018 он, /Монгол зураг/

Ц.Баттөр “Хар цас” 2017 он, /Уран зураг/