Цаг тооны бичиг заавал дур булаам бүсгүйчүүдийн зурагтай байх албагүй шүү дээ. Сайхан залуусын зурагтай ч бас байдаг. Тухайлбал, Австралийн гал сөнөөгчдийн зурагтай 2019 оны цаг тооны бичиг  худалдаанд гарсан байх юм. 1993 оноос хойш жил бүр гарч байгаа энэхүү цаг тооны бичгээс олсон орлого сайн үйлсийн аянд зориулагддаг байна.