УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга хэн нэгэнд зориулан нэгэн шүлэг бичсэнийг хүргэж байна.

Тэнгэрийн сүрэнд сөгдөж андгайлъя, 

Тэр бичлэг чинь надад байхгүй! 

Бусдын улыг шагайж явдаг

Булай явдалтан биш ээ, би

Хүний алдаанд дөрөөлж мацдаг

Хүйтэн зүрхтэн бүүр ч биш ээ

Ордноор нэг шуугих үзсэн хүмүүсээс

Олж сонссон минь үнээн, харин

Олны танил нэжгээд эрхмүүд

Орсон байна гэнээ, тэнд

Долоон цагийн тэр бичлэгээс

Долоон хором ч үзэхэд хүнд гэнэ

Төрийн хийморь гэрийн сүлд

Түмний нүдэнд шившиглэгдэх юм гэсээн

 

Нэртэй аавын зүстэй хүүгийн

Нэрийг хэлэхээс цээрлэж байна лээ

Бэлтэй хүний чивтэй явдлыг

Бэргэж халгаад ярихаас зовно лээ

"Цаазлагдаж" зайлсан Гантулга, Муратыг

Цагаатгаж байна лээ, үзсэн сэтгүүлчид

Олон хүний амьдрал, гэр бүл

Орвонгоор эргэх дуулиантай гэнэ лээ

Гэмгүй гэр бүл, гэргий, хүүхэд нь

Гэрэлт гудамжаар алхах эрхгүй

Гэмт явдлын золиос болж

Гэрт жаргалгүй болох юм гэсээн

Гантөмөрийн Уянга