ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу өнөөдөр манай улсад айлчилж байна. Уг айлчлалтай холбогдуулан Тээврийн цагдаагийн албанаас дараах замын хөдөлгөөнд хэсэгчлэн хаах зохицуулалт хийнэ.

Үүнд:

  • Яармагийн зам
  • Наадамчдын гудамж
  • Чингисийн өргөн чөлөө
  • Энхтайвны өргөн чөлөө
  • Сүхбаатарын талбайн баруун, зүүн талын зам.

С.Шойгугийн айлчлал нэг өдрийн хугацаатай бөгөөд орой 17:00 цагт нутаг буцах аж.