Албан үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан Сүхбаатар дүүрэг дэх цагдагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг өнөөдөр өглөө эцсийн замд нь үдсэн билээ. 

ЦЕГ-ын даргын тушаалаар Цагдаагийн албаны хуулийн 86.1 зүйлийн дагуу талийгаачийн ар гэрт нь 120 сарын үндсэн цалинтай тэнцэх 76.8 сая төгрөгийн тэтгэмжийг нэг удаа олгох шийдвэр гарсан байна. 

Д.Батсайхан нь цагдаагийн байгууллагад тасралтгүй 22 жил ажилласан тул ирэх жил тэтгэвэртээ гарахаар бүх материалаа бүрдүүлж өгөөд байжээ.Талийгаач 41 настай, эхнэр, 2-14 насны дөрвөн хүүхэд, ээжийнхээ хамт ахынхаа хашаанд амьдардаг байсан аж. Иймд орон байрны асуудал шийдэж өгөхийг хотын удирдлагуудаас хүсч байжээ.

Тэгвэл өнөөдөр талийгаачийг сүүлчийн замд үдэх үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон сууцны асуудлыг шийдвэрлэж өгнө гэдгээ амлажээ.