Мексик хөтлөгч Жанет Гарсиа дур булаам төрхөөрөө дэлхий нийтээр танил болсон нэгэн. Одоо 28 настай тэрбээр өөрийн гэсэн YouTube сувагтай бөгөөд инстаграм дээр 7.7 сая дагагчтай аж. 

Гурван жилийн өмнө телевизийн салбарт амжилтаа олохоор хөл тавьсан бол одоо цахим орчинд олны танил хөтлөгч болжээ. Жанет 2015 оноос хойш цаг агаарын мэдээний хөтлөгчөөр ажиллах болжээ. Үүнээс хойш түүнийг дэмжигчид асар хурдацтай нэмэгдсэн байна. 

Хамгийн дур булаам хөтлөгчийн нэг энэ бүсгүй мэргэжлийн видео тоглоомчин Дуглас Мартин гэх залуутай үерхэж байсан ч түүний хайртай залуу нь тоглоомоо сонгон дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ бэлдэнэ гэсэн шалтгаанаар найз бүсгүйгээ хаяж, одоо тэрбээр ганц бие болжээ.