Би 40 настай жирийн л нэг эмэгтэй. Анхны гэрлэлтээсээ 20 гаруйхан насандаа охинтой болсон ч нөхрийнхөө ааш занг ойлгохгүй салсан.

Тэр сэтгэл сайтай ч түргэн ууртай, хурц хэл амтай залуу байсан. Бид эвээрээ салсан, хааяа уулзахаараа найзууд шиг оюутан цагаа дурсах гэх мэт яриа хөөрөө нийлдэг хэн хэндээ хар муу санадаггүй. Дараа нь 11 жил ганцаараа явсны эцэст өөрөөсөө 4 дүү залуутай суусан юм. Одоо 6 жил болж байна. Дундаасаа хүү, охинтой болсон. Анх бусдын л адил эхэлсэн, хэн хэндээ сайн. Намайг ажилгүй болчихсон, дагавар хүүхэдтэй гэлгүй суусанд нь би баярлаж явдаг юм. 4 жил аз жаргалтай байсан. Бусдын л адил хааяа жаахан маргана, удалгүй эвлэрчихнэ. Гэтэл сүүлийн жил хагасын хугацаанд нөхөр минь танихгүй хүн шиг л боллоо. Би бага хүүхдээ ой 3 сартай болгоод ажилд орсон юм.

Ажилтай хүн хажуугаар нь гэр орон, үр хүүхэд, нөхрийн хардалт, уур уцаар, дээр нь жилийн өмнөөс намайг зоддог болсон. Ааш аяг нь олдохгүй үргэлж л намайг голно, халамжгүй, залхуу, танайхан бүгд адилхан гээд л. Ажлаас ирэх цаг бүртгээд л, хааяа ажил дээр жаахан суучихвал хардана. Надад уурлахаараа хөдөөнөөс ирсэн ээж аавтай минь ч харьцахгүй байх жишээний. Сүүлд саяны амралтын өдрүүдээр аав ээж 2 миний хүүтэй хамт саяхан төрсөн шинэ ач охиноо эргэхээр хөдөөнөөс ирж хоноод. Дүүгийн маань эхнэр төрөөд 20 гаруй хонож байгаа юм. Аавыгаа усанд орууллаа, хүүгээ усанд орууллаа, хүү маань 5 арай хүрээгүй, хөдөө аав ээж дээр маань байдаг. Хоол цай гээд л, тэгээд дүүгийнд хамт очлоо. Тэгээд орой галт тэргээр харих боллоо. Жаахан ачаатай, хүү минь бага, аав ээж 2 маань 70 гарсан, аав бие нь тааруу хүн байдаг. Би тэр 3-ыгаа өрөвдөөд суулгаж өгөөд харихад 21 цаг өнгөрсөн байсан.

Тэгээд л нөхрийн маань ааш нь хөдлөөд.. Би 5 хүүтэй айлын ганц охин болохоор үүрэг ихтэй, 2 ах маань нас барсан болохоор үлдсэн хэддээ голдуу нэг ахдаа тус дэм болох гэж гарч орж явах хэрэг хааяа гардаг. Зах зухаасаа иймэрхүү. Намайг ойлгохгүй хүнтэй үргэлж царайчилж амьдрах хэцүү юм далдирч зовж явах гэж. Сүүлийн 2 өдөр би том охиноо дагуулаад гарсан ажил дээрээ хоноод явж байна. Хүнд үзүүлсэн үхээрийн бузар болсон хүн гэх юм. Би одоо салмаар байдаг. Байр маань дундаасаа авсан. Бас бага охиноо авч гараад яахаа мэдэхгүй юм чинь орхиод гарсан. Яваад өг салаад өг, дандаа тэнэнэ гээд л намайг очихоор том охин байгаа болохоор арай зодчихгүй тиймэрхүү. Бид 2 адилхан л бага дундаж гэх юмуу даа орлого олдог. Тэр хар ажил хийдэг 8-р анги төгссөн. Би офист. Намайг зүгээр сууж байгаад ирсэн хүн шиг л үздэг.

Нөхөр гэрсэг, хүүхдүүддээ сайн гэхдээ муйхар, харанхуй, тэрийгээ мэдэхгүй зөрүүд, харилцааны бэрхшээлтэй. Гэрийн бүх ажлыг эмэгтэй хүн хийнэ гээд бодчихсон. Өөрөө хоол хийх дуртай байж энэ үзлээсээ болдымуу хааяа хоол хийчүүл бөөн уур. Эрэгтэй хүн үглээ, хэрцгий, олон ааштай, юм уншихгүй харанхуй байх яасан хэцүү юм дээ. Яасан нь дээр вэ хүмүүс ээ. Би гэдэг цөхөрчихсөн ч юм уу нээх их шаналахгүй байх юм. Тэхдээ оюутан охиноо дагуулаад ингээд яваад байх..