Жүжигчин Б.Цэцэг өнгөрсөн баасан гарагт болсон “Mongolian Connection” уран сайхны киноны нээлтийн арга хэмжээний үеэр “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаалгажээ. 

Түүний хувьд энэхүү кинонд Хулан гэх эмэгтэйн дүр бүтээсэн бөгөөд тус кинонд цорын ганц эмэгтэй дүр нь энэ гэнэ. Цэцэгийн хувьд өмнө 2006 онд "Хадаг" уран сайхны кинонд тоглосон дүрээрээ Азийн шилдэг эмэгтэй жүжигчин болж байсан билээ. Харин үүнээс хойш олны хараанаас холдон ээж болж, нилээд жин байсан ч эрүүл дэглэмийн нөлөөгөөр хуучин төрхөө олж авч эргэн олон нийтийн өмнө гарч ирж, зөв эрүүл хоололтын талаар болоод уран бүтээлдээ ч эргэн ороод байсан юм.