Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаан өнгөрсөн баасан гарагт боллоо.

Хуралдаанаар 19 шүүгчид холбогдох 13 гомдол хэлэлцэж,

5 шүүгчид сануулах,

1 шүүгчид огцруулах,

1 шүүгчид 2 сар цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ноогдуулжээ.

Харин 3 шүүгчид холбогдох 1 гомдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хэвээр баталж, 5 шүүгчид холбогдох 4 гомдлыг хойшлуулж шийдвэрлэжээ.