Яг юу хийвэл энэ итгэл алдсан харилцааг сэргээх вэ?? Зөвөлгөө байна уу? Хүн үнэхээр их итгэж хайрлаж явсан хүндээ хууртагдахаар хэзээ ч мартаж чаддаггүй юм байна.

Зүгээр нэг хуурах биш бүр тэмбүү гэдэг өвчин чирээд ирсэн хүнийг яах вэ? Ганц удаа гээд уучилсан гэхдээ хайр итгэл гэдэг зүйл огт байхгүй болчихдог юм байна. Ийм асуудалтай тулгараад давж гараад сайхан амьдарч байгаа хүн байна уу? Би яг яах ёстойгоо мэдэхгүй байна. Утсаа авахгүй байх, ирэх ёстой цагаасаа хоцрох нэг л сэжигтэй үйлдэл хийвэл бүр бодогдоод байж суух аргагүй болж бүх л хатуу гэсэн үгнүүдийг чулуудаж орхидог юм байна. Уг нь сайн хүн халамжтай. Хүүхдүүддээ хайртай, архи нтр бараг уудаггүй тийм л хүн. 

Гэхдээ яагаад яагаад гэдэг үг толгойноос гарахгүй маш их хэцүү байна. Аль 3н сард болж өнгөрсөн зүйл ч одоо бодохоор хэцүү байна. Хүн ер нь уучлаад амьдарч чаддаг болов уу?? Явж явж хамгийн хогийн өвчин аваад ирсэн гэж бодохоор бүр алчихмаар санагдаад байна. Нөхрийнхөө ээжид л тэр үед хэлсэн. Өөр хэнд ч хэлээгүй. Ойр дотны хэн ч мэдэхгүй. Сэтгэлээ уудлаад ярих хүн байхгүй, ёооё яаж давж гарах вэ??