Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд онгоц уналаа гэсэн бичлэг бүхий мэдээлэл сошиал орчинд тарсан. Тэгвэл энэ талаар албан эх сурвалжууд "Энэхүү мэдээлэл нь үндэслэлгүй бөгөөд тухайн газарт хогийн цэгийн ойролцоо автомашины дугуй шатаж байсан" гэдгийг хэлж байна. Тодруулбал Алтанбулаг орчимд их хэмжээний дугуй шатаасан бөгөөд үүний улмаас их хэмжээний хар утаа гарсан нь онгоц унасан гэх таамаг төрүүлсэн аж.