"Монгол модель" агентлагийн загвар өмсөгч, "Mongolian next top model"  нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар таалал төгссөн мэдээлэл олныг цочирдуулаад байна. 

Түүнийг 11 давхараас шидэгдэж амь насаа алдсан гэх мэдээлэл тараад байгаа юм. Тэгвэл ЦЕГ-ын мэдээлэл шуурхай, удирдлагын төвийн утсанд аравдугаар сарын 24-ний шөнө анх Ч.Чамин-Эрдэнэ өндөр барилгаас унаж нас барсан тухай дуудлага иржээ.

Хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж. 

Тэрээр Монголын хэд хэдэн томоохон брэндийн нүүр царайгаар ажиллаж, ирээдүйтэй загвар өмсөгчдийн нэгээр нэрлэгддэг байсан ч ийнхүү эд хийж бүтээх 22 хон насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэнд түүний ар гэр, төрөл төрөгсдөд  гүн эмгэнэл илэрхийлье.