"Mongolia’s Next Top Model"-ын нэвтрүүлгийн оролцогч  Ч.Чамин-Эрдэнэ харамсалтайгаар амиа алдаад байгаа юм. Түүний үхлийн шалтгаан эцэслэн тогтоогдоогүй байхад худал мэдээ мэдээлэл тараахгүй байхыг тус шоуны шүүгч Нора хүслээ. 

"Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн оролцогч талийгаач Ч.Чамин-Эрдэний үхлийн талаар хууль хяналтын байгуулага шалгаж учир шалтгааныг тогтоож мэдэгдэл хийгээгүй байхад ам уралдан мэдэмхийрч өөрсдөө таамаглан ямар ч баримт нотолгоогүй мэдээллийг хөөрөгдөж хувийн шоу хийж байгаа үйлдэл хэрээс хэтэрч байгаатай холбоотойгоор энэхүү мэдэгдэлийг хийж байна.

Зарим хүний хувьд телевизээр хардаг хайртай модель нь байж болох ч "Mongolia’s Next Top Model-2" нэвтрүүлгийн баг хамт олон, оролцогч охид нийт Монголын загварын ертөнцийн хүрээнд ижилдэн дассан эрхэм найз дүү эгч модель эрхэм дотны хүндтэй хүн байсан юм. Бид талийгаачаа цаг бусаар харамсалтайгаар алдаад үр зүрх өмөрч сэмэрч хэнээс ч илүүтэйгээр харуусан халаглаж гашуудан сууна! 

Манай нэвтрүүлгийн хувьд зураг авалт амжилттай явагдаж 10-р сарын эхээр дуусаад оролцогчид, шүүгчид түр амраад байсан болохоор нэвтрүүлгийн зураг авалтын стресс дарамт шахалт байгаагүйн дээр манай нэвтрүүлгийн зүгээс мэргэжлийн сэтгэл зүйчтэй хамтран ажиллаж оролцогчдын эрүүл мэнд аюулгүй байдлыгн хамгийн түрүүнд тавьж ажилладаг дэлхийн хэмжээний мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулагддаг нэвтрүүлэг гэдгийг онцолмоор байна.

Бидэнд тохиосон энэ их гашууг далимдуулан хувийн шоу хийж манай нэвтрүүлгийн нэр төрд санаатайгаар халдах гэсэн мөн гэм зэмгүй цэцэг шиг оролцогч охидыг маань элдвээр хардаж талийгчийн үхэлд буруутгаж гүтгэн доромжилж үзэгчдийг хооронд нь талцуулан хэрэлдүүлж нийт ард иргэдийн тархийг ямарч баримгүй мэдээллээр угааж байгааг нэвтрүүлгийн хөтлөгч шүүгч зааварлагч багш мэргэжил нэгт загвар өмсөгч эгч хүний хувьд өөрийнхөө байр суурь бодлоо илэрхийлэхээс өөр аргагүй байдалд хүрлээ.

Манай нэвтрүүлгийн шилдэг оролцогч талийгаач Ч.Чамин-Эрдэний хувьд МНТМ нэвтрүүлэг гарч байх хугацаанд буюу түүний амьд сэрүүи эрүүл саруул байх үед үзэгчид байнга хэл яриа хийсэн үйлдлээр нь доромжилж шоолж шүүн шүүмжилдэг байсныг одоо сануулахад илүүц болох биз.

Тиймээс манай нэвтрүүлгийн үлдсэн оролцогчид болох болсон явдалтай ямар ч хамааралгүй гэм зэмгүй айлын жаахан цэцэг цэврүү шиг охидыг ямар нэгэн байдлаар гүтгэж доромжилж сэтгэл санааны дарамт үзүүлэхгүй байхыг хувийн зүгээс хичээнгүйлэн хүсэж байна. Хоёр сар гаруй хамт амьдарч хоолоо хуваан идэж нэг зорилго хүсэлтэйгээр энэ тэмцээнд оролцож ижилдэн дассан эрхэм найз хамтрагчаа алдаад уй гашуу сэтгэлийн дарамт айдас түгшүүр нь тэдэнд маань багадаагүй!

Охидын маань нэр төрд халдаж ор үндэсгүйгээр гүтгэсэн дарамт шахалт үзүүлсэн хэнтэй ч байсан хуулийн дагуу арга хэмжээ авч хариуцлага тооцох болно гэдгийг анхааруулья. Талийгчийн үхлийн шалтгааний талаар хууль хяналтын байгууллага шалгаж тогтоож дуусаагүй байхад Social media-гаар тархсан ямар ч баримтгүй мэдээ мэдээлэлд сохроор итгэж дээр нь давс хужир нэмэн post оруулан хувийн шоу хийж бусдыг гүтгэн доромжилж байгаа хүмүүст хүвьдаа үнэхээр disappointed! 

Тэр тусамаа нийт загвар өмсөгчдийг гутаан доромжилж энэ мэргэжилийг буруутгаж хар тамхи архи болохгүй бүтэхгүй муу муухай бүхэнтэй холбон нийгэмд буруу сэтгэгдэл түрүүлж олныг турхирч загварийн ертөнцийн ямарч ойлголтгүй нэгэн бусдийн үхэл зовлонгоор шоу хийн 5-минутын spot light хайж шоудаж байгаа нэр бүхий хүмүүсийг Нора Дагва миний бие шүүхэд өгөх болно! 

Нас бараад 7 ч хоноогүй байгаа талийгчийн сүнсийг тайван нойрсуулах ухаан ухамсар хүн чанаргүй шоудаад байдаг Монголоо алдсан Монголчууд минь ээ... Миний instagram and FB ийн inbox-ыг дэлбэлчих шахаад мессеж бичих юм. Чамиа яасан юм вэ? Яаж үхснийг үнэнээр нь хэл! Та яагаад post оруулахгүй байгаа юм бэ гээд л... 

1-рт Би талийгаачийг нас барж байх үед хажууд нь зогсож байгаагүй болохоор мэргэжлийн байгуулага шалгаж үнэн мөнийг нь олтол хараад л сууж байна (бусдаас сонссон ямар ч баримт нотолгоогүй мэдээлэлд итгээд хажууд нь байсан юм шигээр яриж аливаа юманд яаран дүгнэлт хийгээд бусдийг шүүгээд буруутгах нь мунхаг)
2-рт Facebook instagram дээрээ Rest in Peace гэж бичсэн нь уй гашуу сэтгэлийн шаналлаа илэрхийлэх цорын ганц арга биш юм!

Талийгаачийн сүнсийг, гэр бүлийг нь хүндлээд ядаж 7 хоног нь өнгөртөл энэ гүтгэлэг доромжлолоо зогсооно уу"