Дорноговь аймагт 1-16 насны есөн хүүхэд хүчирхийлэлд өртсөн байна

Дорноговь аймагт 2018 оны есдүгээр сарын байдлаар нийт 9 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна.

Үүнээс 1-4 насны хоёр, 11-16 насны долоон хүүхэд хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааны шатанд явж байгаа аж. Хүүхдийг гэр бүлийн орчинд бэлгийн хүчирхийлэлд  өртөж, хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийн ихэнх нь хойд эцэг болох хөрш айл, танилын хүрээнийхэн байжээ.

Иймд холбогдох албаны хүмүүс, хүчирхийллийн шалтгаан нь эцэг эхийн хараа хяналт, анхаарал халамж дутмаг, хүүхэд эсэн мэнд аюулгүй орчинд амьдрах эрх хангагдахгүй байгаатай шууд холбоотой гэж үзэж байна.

Эх сурвалж: mminfo.mn