Сүхбаатар дүүрэгт "Хүүхэд унах гээд байна" гэсэн дуудлага өчигдөр 19:00 цагийн орчимд Онцгой байдлын ерөнхий газарт иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход Чингэлтэй дүүргийн харьяат 15 настай, эмэгтэй Э барилгын 12 дугаар давхрын тагтны төмөр хашлагаас зүүгдсэн байсан байна. Цагдаагийн гурван алба хаагч түүнийг аварч, ээжид нь хүлээлгэн өгчээ.