Нөхрөө гэх үү, хүүхдээ гэх үү
2018/10/30
Сайн байцгаана уу, энд мэдээж мухардсан, тулгамдсан, яах учираа олохгүй байгаа хүмүүс л юм бичдэг. Би ч бас мѳн адил шийдвэр гаргаж чадахгүй мухардалд ороод байна. Бас л ихэвчилэн дурдагддаг нѳхѳр гэх хүний тухай.
1. Уг нь архи дарс уудаггүй хүүхэн шуухан эргүүлдэггүй амьдарлынхаа тѳлѳѳ хичээж л яваа. Гэвч ааш зан харилцааны тал дээр бас нэг жоохон амиа хичээсэн зан байгаад байх юм. Би бол бүх зүйлээ хѳлийнхѳѳ улнаас үснийхээ үзүүр хүртлээ тэр хүнийг, үр хүүхэд,амьдарлаа гэж бодох юм. Гэтэл аар саархан зүйл дээр онцгүй, онцгүй зан гаргаад тэр нь давтагдаад ирэхээр гомдол болоод гомдол нь хураагдаад бүүр шаналгаад хэцүү юм. Гээндээ ч бий гоондоо ч бий гэж үг байдаг. Надаас шалтгаалах юм байдаг л байх л даа, тэгэхдээ би ѳѳрѳѳ ямар ч тохиолдолд амиа бодсон үйлдэл гаргаж ямар ч тохиолдолд жижиг юман дээр муухай зан гаргаж гомдоохыг хүсдэггүй болхоор эргээд тийм л хандлага авхыг хүсээд байгаа юм болов уу бас аймар харьцаа муутай санагдах юм. Бусад айлын нѳхрүүд эхнэртэйгээ яаж харьцдагийг нь мэдэхгүй ч манай хүн бол гайгүй үедээ гайгүй ч жижиг сажиг юман дээр байнга уурлаж, хар яр хийж эсвэл муухай харах юм. Энэ гэхдээ эхний асуудал дараагын асуудал
2. Би 2 хүүхэдтэй, том маань дагавар юм л даа. Том хүүхэд маань бид 2 дээр байдаггүй, манай ээж аав 2 дээр байдаг байсан. Одоо харин бид 2той хамт байхаар болсон. Ээж аав 2 маань багаас нь л эрхлүүлж ѳсгѳсѳн. Одоо харин хүмүүжлийн тал дээр их асуудалтай нь үнэн боловч нѳхѳр маань алхам тутамд нь загинаад ялгаж харьцаад 3р ангийн хүүхдийг харанхуйд гаднаас нүүрс оруулж ир гээд гарж чадахгүй айгаад байна гэхээр нь янз янзаар аймар загинаад байх юм. Хүүхэд маань бид 2 дээр ирээд 5 л хонож байна. Энэ хугацаанд байнга л ялгаварлаж байгаа нь илт. Тэгээд би битгий алхам тутамд нь загинаад бай л даа, одоо миний хүүхдэд хэцүү байгаа, дасаагүй газар байхаар гэсэн чинь тэгвэл тэгдэггүй газар нь байлгахгүй юу гэж байна лээ. Би одоо яг яах ёстой юм бол. Ярилцая гэж бодохоор нэгэнт ингэж хэлж байгаа хүнтэй юу ч ярихав гэж бодох юм. Салая гэхээр 1-г нь эцэггүй ѳсгѳсѳн дахиад нэгийг нь эцэггүй болгох уу, салахгүй байхаар том хүүд маань үнэхээр хэцүү. 2 хүүхдээ аваад нүдээ аниад салах гэхэд би 2 хүүхдээ дутах гачигдах зүйлгүй яаж ѳсгѳх үү, ядаж л хаана байх уу, ээж аав дээрээ очих гэхлээр ээжтэйгээ таарамж муутай дээр нь ээж аавтай байвал үргэлж хэмлүүлж байна. Дээр нь багыг маань бас ялгаж харьцана. Яавал дээр юм болоо надтай ярилцаач
K · 2018/10/30
Nohorteigee yariltsah l heregtei. Tsag gargaad 2uulahnaa. Huuhdee bhgui bhad l helj bai. Huuhdiinhee hajuud nohorteige hereldeh n huuhdiin setel zuig iluu gemteedeg. Nohor chn zagnaj l baig chimeegui l ooriinhoo umiig h8igeed bai. Zodohgui bn gdg uchirtai. Ug sonsoj surah muu bish. Thd huugee bhgui hoorond n ene hugatsaand ter 2 hariltsaanii yu n taalagdahgui bgaagaa sn hel. Huuhed het omoorvol buur aash n evdrene.
Зочин · 2018/10/30
Захидлаа сайн унш. Хариулт нь бна. Ер нь боо эр хүн хайр нь гаднаа хал нь дотроо.
Зочин · 2018/10/30
Захидлаа сайн унш. Хариулт нь бна. Ер нь боо эр хүн хайр нь гаднаа хал нь дотроо.
emegtei · 2018/10/30
Сэтгэл зүйч дээр нөхөртэйгээ хамт очих нь зөв бх аа. Би бас очно л гэж бодож байгаа. Том хүүхэд маань миний дагавар. Манай нөхөр нээх муу биш, тэхдээ нээх сайн биш.