Венесуэль улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч эмэгтэйчүүд нь ар гэрээ тэжээхийн тулд хөрш зэргэлдээ улс орнууд руу дүрвэн гарах болжээ. 

Хамгийн ойрын жишээ нь Колумб улсад биеэ үнэлж буй венесуэль хүүхнүүд аж. Тэдний дунд багш, цагдаа, шуудан хүргэгч гээд бүхий л салбарт ажиллаж байсан хүүхнүүд байдаг гэнэ. Бичиг баримтгүй нэг үгээр бол бидний хэлдэгээр хараар ирсэн хүүхнүүд жижиг шөнийн цэнгээний газрууд, бар зэргээр явж биеэ үнэлдэг. Тэдний хувьд нэг үйлчлүүлэгчтэй уулзсаны хөлсөнд 37-50 мянган песо /11-16 ам доллар/  авдаг бөгөөд үүнийхээ 7000-г нь зуучлагч, эзэндээ өгдөг байна. Нэг шөнөдөө хамгийн сайн олдог орлого нь 30-100 доллар. Ингэж олсон мөнгөнөөсөө Венесуэльд байгаа ар гэр рүүгээ явуулдаг гэнэ.