За нэг ийм юм байна аа. Анхны пост. Нэг хүнтэй үерхээд 3 удаа хаягдсан түүх юм л даа. Анх бол үерхэж мүерхээл лаг уянгалаал дажгүй л бaйлаа.

Үерхээд удаагүй байж байтал тэр залуу гадагшаа явцчихсан. Аймар үнэнч хүн хүлээгээ л өдөр болгон хайр ярьж уйлж муйлаад л клипээ клип бид2 чинь зүгээр. Монголд ирэхийнх нь өмнөхөн би гадагшаа явчихав аа.Өө тэгээл бүхэл бүтэн 7 цагийн зөрүүтэй байж хайр яриа л хар шөнө айлын хүүхэд унтуулаххгүй үүр цайтал ярьж мариал хха. Би чинь зүгээр тэр хүнээр амьдралаа төсөөлчихсөн хамт амьдарна энээ тэрээ бүр бүх зүйлд итгэчихсэн ядаж байхад. Манай ээжтэй видео калл хийж яриа л,би тэдний ээжтэй бас видео каллаар яриа л монголоос өөр 2 улсад 2,2оороо байгаа юм. Би тэнд очоод удаа ч үгүй байж байтал манай хүн монгол руу явлаа. Цагийн зөрүү ихтэй ч гэсэн ярих марих нь багасаал би чинь хүний нутагт хүлээгээстэй. Фб-р нь байнга орноо шалгана ш дээ хаха.

Бас чамгүй царайлаг болохоор их охин чат бичнээ. Хурган харамлаастай. Тэгсэн харин нэг охинтой учиргүй чат бичиж байна аа эхэндээ тоосон ч үгүй. Сүүлдээ бүр зүрх мүрх явуулаал үнсэж мүнссэн эможи явуулаа л шөнө орой уулзаж учираал. Тэгсэн хэрнээ над руу бүр таг шүү. Тэгсэн харин нэг өглөө сэрсэн над руу бөөн зүрх явуулчихсан аймар их санаж байнаа хурдан ирээ энээ тэрээ гэчихсэн байна аа.(Би тэхдээ шалиагүү ш д сар л болсон тэнд) тэгэхээр нь зэвүү хүрээд чи муу хэдэн хүн хайрладаг юм гэсэн чинь уурлаад яадаг юм энэ тэр гэснээ блок хийчихдэг юм хха. *Энэ эхний хаягдалт* тэгээл заза зайлна биз гэж бодсон ч бас сэтгэл санаа эвгүй ш дээ тэ. Удаа ч үгүй нөгөө охин нь над руу чат бичээ л баахан дарамтладагийн байна. Тэгээл хаячихая гэсэн нөгөө залуу маань баахан залгаад, мсж бичээд уучлалт нтр гуйгаа л бүр хаячихсан юм хха. Тэгээд би монголд ирсэнийхээ дараахан бид 2 уулзаваа. Би чинь баахан уурлаж загнаж харааж ерөөгөөл тэгсэн надаас дахиад нийлье, энэ тухай бодож үзээд хариу өгөөрэй гэсэн юм. Тэгхээр нь бас сайн юм болхоороо заза гэсэн чинь 2 хоногийн дараа залгаснаа би бодлоо, хоёулаа яагаад ч бүтэхгүй юм байна хамт байж болохгүй хүмүүс гэшш хха *энэ 2 дахь хаягдалт * За сүүлийнх нь хэд хоногийн өмнө ч гэж яг үнэнийг хэлэхэд надад тийм хөгийн зан гаргаж байсан хүнд би яагаад уурлаж муухай аашилж чаддаггүйн юм бүү мэд утсаар байнга ярьж чат бичээстэй байсаар л тэгсэн хэд хоногийн өмнө чамаас өөр хүн хэрэггүй чамтай л хамт байна гээд уйлж унжаад байхаар нь дахиад нийлчихсэн чинь өнөөдөр хаягдчихдаг байна ш дээ. 

*3 дахь хаягдалт * хаха энэ удаа бол яагаад ч дахиж холбоо барихааргүй болгосоон би.гэрийнхнээр л дамжуулдаггүй юм бол. Гэхдээ манай гэрийнхэн дургүй л дээ. Хэсэг хугацаа өнгөрөхөд ядаж бүдгэрэх байлгүй дээ тэ :(((((