Засгийн Газрыг огцруулах асуудал МАН дотор бодитойгоор яригдаж эхэллээ
2018/11/12
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэн өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухай асуудлыг зөвшилцөхөөр 10 сарын 29-нд УИХ-ын дарга М.Энхболдод санал хүргүүлсэн ч УИХ-ын дарга хүлээн зөвшөөрөөгүй билээ.
УИХ тарах ёстой гэсэн Ерөнхийлөгчийн шаардлага дахь уг саналын үндэслэлүүдийг дурьдахдаа: "Улсын Их Хурлын гишүүд албан тушаалын эрх мэдэл, нөлөөгөө ашиглан Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас сарын 0.25 хувийн хүүтэй зээлийг үлэмж хэмжээгээр авсан нь нийтэд ил болсон төдийгүй 75 гишүүний 50 орчим нь уг зээлийг авсан байх ноцтой нөхцөл байдал үүсэж, сарын 5 хувийн хүүтэй зээлээр үйлдвэр эрхлэн улс орон, гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө чин шударгаар зүтгэж байгаа иргэд, олон нийтийн эсэргүүцэл, дургүйцлийг туйлд нь хүргээд байна.
Түүнчлэн
2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Ж.Эрдэнэбатын Засгийн газар ашиг сонирхол бүхий концессын гэрээ байгуулсан зэрэг алдаатай олон бодлогынхоо үр дүнд огцорсон бол У.Хүрэлсүхийн Засгийн газар мөн улс орны эдийн засгийг туйлдуулах хэмжээний авлигажсан төсөв боловсруулсан, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд очих ёстой зээлийг эрх мэдэл, нөлөө бүхий албан тушаалтнуудад олгосон зэрэг огцрох хэмжээний алдаатай бодлогууд явуулж, үүнийг нь Улсын Их Хурал, түүний гишүүд хувийн ашиг сонирхлоор дэмжин өөгшүүлж байгаа нь илт болоод байна." гэсэн байв.
Үүнээс хойш эрх баригчид ХХААХҮЯ-ий дэргэдэх Жижиг Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх сангаас зээл авсан, олгосон Б.Батзоригийг сайдын албан тушаалаас нь чөлөөлж, УИХ-ын гишүүнээр нь "авч үлдэв". Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх: "Зээл авсан УИХ-ын гишүүдээ эргүүлэн төлж, уучлалт гуй гэсэн. Шаардлагыг биелүүлэхгүй бол УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй" хэмээн мэдэгдсэн хэдий боловч энэ иргэдэд огтхон ч хангалттай санагдахгүй байгаа тул жагсаал цуглаан, интернэт орчин дахь эсэргүүцэл огтхон ч зогсохгүйгээр үл барам улам хүчтэй болон үргэлжилж байна.
Үүнтэй зэрэгцэн У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн Газрыг огцруулах асуудал УИХ дахь МАН-ын бүлгийн дотор ил тод яригдаж эхэллээ. Өнгөрсөн Лхагва гарагаас хойш МАН-ын нэр бүхий лидерүүд, УИХ-ын гишүүд хэд хэдэн удаа уулзан, уг асуудлыг ярилцсан бөгөөд хэрэв Засгийн Газрыг огцруулах шийд гаргавал МАН-ын удирдлагыг ч бүрмөсөн өөрчилж, Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга У.Хүрэлсүх, ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангаас зээл авсан нь тодорхой болсон МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан нарыг ч огцруулах нь зөв гэж үзсэн байна. Мөн Засгийн Газрыг огцруулах саналыг УИХ-ын ямар гишүүний бланк дээр гаргах вэ? гэдгийг ч хөнджээ. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатад өөрийнхөө албан бланк дээр Засгийн Газрыг огцруулах санал, УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулахыг санал болгосон ч тэрээр өөрөө татгалзсан байна.
Одоогийн байдлаар УИХ дахь МАН-ын бүлгийн 23 орчим гишүүн Засгийн Газрыг огцруулсан нь зөв гэж санал нэгдээд буй аж.
Харин Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд үүнтэй огтхон ч эвлэрэхгүй гэж шийдсэн гэх бөгөөд хэрэв өөрийнх нь удирдсан Засгийн Газрыг огцруулахаар санал албан ёсоор гаргавал ийм саналд гарын үсэг зурсан УИХ-ын гишүүдийг МАН-аас хөөх хариу арга хэмжээ авах бололтой.
П.Мандах
sonin.mn
Зочин · 2018/11/12
Засгийн газар биш УИХ тарах хэрэгтэй
Иргэн · 2018/11/12
Хаяа муутай миеэ хаяавч нарыг эхлээд зайлуулаа
иргэд олон түмэн · 2018/11/12
МАН-ыг У.Хүрэлсүх гэдэг хүн самраагүй,үйлдсэн нүгэл хувь тавилан хоёр нь самарч байгаа юм
иргэд олон түмэн · 2018/11/12
Энхболд Хаян нараас эхлээд зайлцгаавал олон түмэн мөн ч их баярланадаа
Зочин · 2018/11/12
Чадваргуй, эрх мэдлээ голдог ЗГ байснаас огцорсон нь дээр. Чадах юм юу ч байхгуй. ядахнээ бензиний унээ бариад ард тумний амьдрал хундрэл усруулахгуй байж болноо до. Огцруулбал намаас хеене гэж Гишуудээ дарамтлаж байхаар шатахуун импороогчдоо дарамтал !!! Бух юмны унэ есеед арай дэндлээ.
Зочин · 2018/11/12
Ogsoroh nu zoboo demjij baina
иргэн · 2018/11/12
Бензин тосны Үнийг тогтворжуулж чадаагүй Өргөн хэрэглээний Барааны зогсолтгүй өсөж Иргэдийн амьжиргаа эрс доройтсон Цалин хөлс Тэтгэвэр тэтгэмж нэмэгдээгүй элдэв гоё нэртэй Торгууль Татвар хураамж нэмэгдэж тэр хэрээр УИХ-ын Гишүүд Хулгай Луйвар бүлэглэн үйлдэх Гэмт хэрэг хийх нь гаарч байна шүү дээ Иймд Засгийн газар Нэр даруй Огцорох хэрэгтэй
Zochin · 2018/11/12
Ogtsoruulakh ni zob shuu dee ard tumen teneg bish shuu Khurelsukhee odoo l selemee erguuleed namaa abaraa gants bolomj shuu dee
Zochin · 2018/11/12
Ogtsoruulakh ni zob shuu dee ard tumen teneg bish shuu Khurelsukhee odoo l selemee erguuleed namaa abaraa gants bolomj shuu dee
Зочин · 2018/11/12
хурэлсух бурэн бурэлдхуунээрээ огцор
Зочин · 2018/11/12
SAMAR,SAMAR
Зочин · 2018/11/12
Энэ Хүрэлсүх яах гээд байна. АН-тай хамтран ЗГ-ыг унгасан, Фракцгүй намыг 2 фракцтай болгосон, Энэ намыг мөнгөнд орооцолдуулаа, Засгийн эрхийг булаан авсан, УИХ-ын танхимд ёс зүйгүй алдаа олон дахин гаргаж байна. Энэ нам энэ хүний тоглоом биш. Одоо бүр УИХ-ыг ерөнхийлөгчтэй хамтран огцруулах үйл ажилалгаа явуулж байна иймд үтэр түргэн огцоруулах шаардлага гарч ирсэн вю биш үү.
шаабар · 2018/11/12
Өөрийнх нь хэлснээр " шүдгүй арслан" байснаас огцорсон нь хавьгүй дээр. Өөрөө огцрох хүсэлтээ гаргавал нэр хүндэд нь арай дээр төдийгүй намаа ч арай ёс суртахуунтай харагдуулах юм биш үү.
Иргэн · 2018/11/12
Хүрэлсүх гэдэг хүн МАН--ыг 3-н удаа самарлаа?! Одоо больсон нь дээрээ?'
Иргэн · 2018/11/12
Хүрэлсүх гэдэг хүн МАН--ыг 3-н удаа самарлаа?! Одоо больсон нь дээрээ?'