Уянгын дуугаараа сонсогч олныг уярааж буй дуучин Наагий уран бүтээлээс гадна уралдаан тэмцээнд ч амжилттай явж байна.

Тэрээр "Та тавдугаар ангийн хүүхдээс ухаантай юу" нэвтрүүлгийн ялагч болж байсан бол энэ удаад Боловсрол телевизийн зохион байгуулсан “Гал тогоо” шоу нэвтрүүлгийн супер ялагчаар тодорсон юм. 

Дуучин Наагий тус нэвтрүүлгийн дүрэм ёсоор германы алдарт Hansa брэндийн цахилгаан хэрэгслээр тоноглогдсон Kitchen all брэндийн иж бүрэн гал тогоог хэн нэгэнд бэлэглэх эрхтэй болсон. Тэрээр өөрт олгогдсон энэхүү боломжийг ашиглан өөрийн хөдөлмөрөөр амьдралаа бүтээж яваа нэгнийг сонгоно хэмээж байсан бол үүнийхээ дагуу гэр бүл болоод удаагүй залуу хосыг сонгожээ. 

Залуу хосуудын хувьд амьдралаа эхлүүлэхэд хамгийн чухал зүйлсийн нэг нь байр орон сууц тавилгын хэрэгсэл байдаг. Харин нэг ч гэсэн хосын ая тухтай байх нөхцлийг ийнхүү бүрэлдүүлсэн нь талархууштай. Тэгвэл дуучин залуугийн гал тогоог авах болсон тэр залуу гэр бүл хэн болох нь удахгүй тодрох буй за.