Би найз залуутайгаа үерхээд 1 жил болж байна. Танилцаад шууд л хамт амьдарсаан. Тэр минь архи дарс уудаггүй, шоу цэнгээн хөөдөггүй, гадуур тэнэдэггүй хараалын үг хэлдэггүй их л даруухан ухаалаг залуу шиг сангдаад үерхсэн юм

Эхэндээ гоё байсан ч сүүлдээ бүр залхаад үзэн ядаад нэг ёсны бараг шантраад байна. Учир нь манай найз залуу ямарч халамжгүй, тэр оюутан харин би ажил хийдэг юм. Надад бэлэг сэлт өгч байгаагүй за тэр ч яахав гэж бодохоор гэр орны ажилд огт туслахгүй юм аа. Ажлаас ирэхэд хоол хийгээгүй сууж байдаг. Би ирээд хоол хийж гэр цэвэрлэж хувцас угаана. Тэр харин буйдан дээр утсаараа тоглоод л хэвтэж байдаг. Надад туслаач гэж гуйхаар би тэгж байгаад хийе, намайг битгий шахаад бай гэдэг, гуйж гувшиж нэг аяга угаахаараа бөөн уур болоод л хамаг аягаа завааруулаад, надаар угаалгалаа би одоо юм хийхгүй шүү гээл нээх их юм хийчихсэн хүн шиг л аашилна.

Бид нэг нохойтой, тэр нохойгоо огт гаргахгүй, хоол ус ч өгөхгүй усанд ч оруулдаггүй, би л нохойгоо арчилдаг Ингээд бодохоор яаж аав болно доо л гэж бодогдох юм. Халамжгүй юм чинь хайргүй юм байна гэж бодохоор бас үгүй ээ. Намайг найз нөхөдтэйгээ уулзаад оройтохоор араас залгаа л бөөн юм болно, үе  үе хардана, ядаж байхад айлын ганц, эмээ өвөөгийн ганц ач нь, эмээ өвөө, ээж нь бүгд урдуур нь орж юмыг нь хийж өгсөөр байгаад ийм болгочихсон юм байна лээ. Эцсийн эцэст би л зовж байгаа юм. Тэгээд засаад авая гээд жоохон юм хэлэхээр хэрүүл болдог,. Аймар хэрүүлч, салая гэхээр ингээд салах байсан юм бол яах гэж үерхэсэн юм гээд уйлж унжаад салахгүй. Ядаж байхад гэрийнхэнтэй нь бүгдэнтэй нь танилцсан, удахгүй намайг гуйх юм яриад байна лээ. Би ингээд ийм хүнтэй суумааргүй байна яах вэ??

Бид 2 бие биедээ маш их хайртай л даа гэхдээ л ар гэрийн хүмүүжил огт тохирохгүй байна оо, аа бас хэрүүл болохоор дандаа миний буруу болж хувираад би л дандаа уучлалт гуйдаг. Ер нь манай найз залуу их дураараа, зөрүүд би би гэсэн үзэлтэй, яах уу?