Энэ сарын 09-ний өдөр цагдаагийн байгууллагад “Багануур” ХК-ны Уулын 1-р хэсэгт кранаар экскаваторын  шанага солихоор зөөвөрлөж байхдаа шанаганд хавчуулагдаж нас барлаа гэсэн дуудлага ирсэн байна.  

Дуудлагын дагуу цагдаа болон мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагч нар хэргийн газар очиж ажилласан байна. Тодруулбал,  Багануур  ХК-ны  Уулын 1-р хэсэгт  20 тоннын Тадона кранаар  экскаваторын  шанага зөөвөрлөх явцад  гагнуурчин ажилтай  38 настай эрэгтэй, М.Г экскаваторын шанаганд  хавчуулагдаж нас барсан байна.

Хэргийг одоо Багануур дүүргийн цагдаагийн  хэлтсээс шалгаж байгаа юм.