Сүүлийн өдрүүдэд Засгийн газрын асуудал ихээхэн бужигнаантай байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа өөрийн албан бланк дээрээ У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах бичиг үйлдэж, гишүүдээр гарын үсэг зуруулж байгаа билээ.

Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүдийн тоо 26-д хүрсэн талаар Д.Хаянхярваа гишүүн өчигдөр орой мэдэгдсэн билээ.

Гэвч “Гарын үсгийн тоо 20 хүрээгүй, зориуд өсгөж яриад байна” гэх мэдээлэл ч байгаа юм. Өмнө нь бидэнд гарын үсгийн тоо 36-д хүрсэн гэх мэдээлэл ирсэн ч албан ёсоор батлагдаагүй.

Нийт гишүүдийн 1/3 нь Засгийн газрыг огцруулахыг дэмжиж, гарын үсэг зурсан тохиолдолд УИХ-д өргөн мэдүүлэх учиртай. УИХ-д өргөн мэдүүлэх талаар Д.Хаянхярваа гишүүн тодорхой байдлаар мэдээлэл өгөөгүй байгаа нь гарын үсгийн тоо гүйцээгүй гэх хардлага төрүүлж буй юм.

1. Д.Хаянхярваа

2. А.Ундраа

3. Н.Амарзаяа

4. Ц.Мөнх-Оргил

5. Л.Энх-Амгалан

6. Д.Оюунхорол

7. М.Билэгт

8. Г.Мөнхцэцэг

9. Б.Дэлгэрсайхан

10. Б.Саранчимэг

11. Н.Оюундарь

12. Ё.Баатарбилэг

13. Г.Тэмүүлэн

14. Ж.Мөнхбат

15. Н.Ганболд

16. Б.Ундармаа

17. Ж.Бат-Эрдэнэ нарын гишүүд огцруулах бичигт яг баттай байдлаар гарын үсэг зурсан гэж мэдээлж буй юм.

Нийт гарын үсэг зурсан гишүүдийн тоо 26-д хүрвэл УИХ-д өргөн мэдүүлэх боломж бүрдэх билээ.