Засгийн газрыг огцруулах санал удахгүй өргөн баригдах нь тодорхой боллоо. Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн бланк дээр Засгийн газрын сайдууд нэмэгдэж, гарын үсэг зурцгаасан бол өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва тэргүүтэй хашир, туршлагатай гишүүд зуржээ. 

У.Хүрэлсүх, М.Энхболд нар Засаг огцруулах асуудлаар харилцан буулт хийж, тохироо хийх боловуу гэсэн хүлээлт улстөрийн хүрээнийхэнд байсан юм. Гэтэл Д.Тэрбишдагва тэргүүтэй улстөрчид Засаг огцруулах талд гарын үсэг зурсан нь улстөрийн тохироо хийгдэхгүй, асуудал нэгэнт шийдвэрлэсэгдсэний дохио хэмээн судлаачид үзэж байна.   УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нь 2004 оноос хойш тасралтгүй парламентийн гишүүнээр сонгогдсон бөгөөд өдгөө 64 настай. Түүнийг улстөрийн нөхцөл байдлыг бодитоор дүгнэж, ашигтай шийдвэр гаргадаг хэмээн нэгэнтээ дүгнэсэн нь бий.  Түүнчлэн, 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй, хэмээн улстөрийн хүрээнийхэн ярьдаг юм.