Сүүлийн үед зарим хэвлэлээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсон, ажлаа хүлээлгэж өгөх гэж байна гэх зэрэг мэдээлсэн гарсан юм. Тэгвэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос дээрх мэдээлэл үнэн эсэхийг нь тодрууллаа.

Тэрбээр "Би ЖДҮХС-тай холбоогүй. Манай хуульч та бүхэнд мэдээлэл өгнө. Нэр дурдаж байгаа компаниудтай би ямар ч холбоогүй. МАН-аас албаар худал мэдээлэл тарааж байна. Хуулийн байгууллагад энэ асуудлаар хандана. МАН-аас төлбөртэй мэдээлэл тараасан байна. Тэдний хүслийг Ерөнхийлөгч биелүүлэхгүй. Цуурхал, худал мэдээлэл. Тиймээс Ерөнхийлөгч бид хоёр ажлаа өгөх талаар огт яриагүй. МАН-аас төлбөртэй цацсан нь нотлогдож байгаа. Тухайлбал МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан." гэсэн тайлбар өглөө.