Өнөөдөр ОХУ-ын Буриад Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүү нарт холбогдох эрүүгийн хэргийн Анхан шатны шүүх хурлыг 10 цагт эхэлж, одоогоор түр завсарлаад байгаа билээ. Энэ хуралд түүнтэй хамт эхнэр О.Арунзул ирсэн байв. 

Хэргийг эргэн сануулахад, Б.Амархүү, түүний менежер Б.Гандаваа нар нь "C1" телевизийн сэтгүүлч Ц.Чойжилсүрэнг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан юм. Хэргийг прокуророос эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүхэд шилжүүлжээ.