Сайн байцгаана уу? Яг одоо миний сэтгэл маш хүнд байдалд магад маш том сонголтын өмнө зогсож байна. Бид танилцаад аль хэдийн 3 жил болжээ анх гадаад оронд суралцаж байхдаа танилцаж байсан тэр маань надад тэвдэж явсан үед тус хүргэж байсан.

Тэгээд л сэтгэлд ойрхон дулаахан санагдаж бид бага багаар дотносож хамт амьдарч эхэлсэн. Бид 2 жил хамт амьдарсан сургуулиа ч дуусаад Монголдоо ирсэн. Тэр маань үнэхээр сайн залуу надад гар хүрч намайг муухай үгээр хэлдэггүй ер нь бол намайг маш сайн хүндэлж чаддаг. Бид 2н хувьд асуудал гардаггүй. Монголдоо ирээд 1 жил болох гэж байна. Гол асуудал нь тэр маань ээжтэйгээ 2улахнаа хамт амьдардаг. Аав нь өөд болсон, ээжтэй нь хамтдаа амьдарна гэсэн дүүрэн итгэлээр ирсэн. Гэвч ээжтэй нь хамт амьдраад эхэлсэн чинь асуудал салалгүй аль хэдийнэ 1 жилийг ардаа үлдээжээ ...

Манай хадам ээж 60+ хүн, эрт нөхрөө алдсан болоод тэрүү их ганцаарддаг санагдаж аль болох нээлттэй ханддаг байлаа. Гэвч өдөр хоног өнгөрөх тусам бидний голд аль хэдийнэ явган хэрүүл тасархаа байсан. Би хэзээч ээжийг нь муухай харж, муухай үгээр хэлж байсан удаагүй. Гэвч ээж нь үнэхээр намайг очих болгонд хэн нэгэн боловсрол өндөр эсвэл солонгос драмны гоё хүүхнүүдтэй намайг харьцуулаад байгаа юм шиг хандлага гаргаж үнэхээр хөгшин хүнээс гарамгүй сэтгэлд эвгүй үг хэлж орхих болсон. Эхэндээ энэ байдалтай дасахгүй уурлаад л тэр гэрээс явна гэчээд буцаад ирдэг байсан, нөхөр бид 2 гаднаас баяр баясалтай орж ирээд л ээж нь сэтгэл рүү пал хийтэл уг чулуудаад л өөрөө нам унтаад өгнө. Хүүгийнхээ дэргэд нэг өөр харьцана сүүлдээ өөрт нь гоё амттай зүйл авч өгөхгүй бол их муухай хандлагатай болдог болсон гэвч өчигдөр бид ахиад л муудлаа.

Гэхдээ өмнө муудалцаад эргэж нийлээд 1 хонож байгаа байдал ...Шинэ өглөөг нээх сайхан хоол цайгаа 3лаа идэж байхад ээж нь надад боловсролтой эмгтэйчүүд их байна манай хажуу айлын охин (нөхөртэй ) үнэхээр боловсролтой байнга ном уншдаг, гоё ажил хийдэг гээд надад тасралтгүй яриад л байсан (миний хувьд монголд баклавр, японд магистраа төгссөн) би аягатай цайгаа ууж чадахгүй байсан учир нь хэн нэгэнтэй намайг үргэлж харьцуулж ярих нь үнэхээр зүрх зүсмээр санагдах болсон (би одоохондоо ээж аавдаа туслах шаардлагаар хувьдаа ажил хийдэг ) тэсэлгүй нөхөртөө уурлаж, нөхөр ээждээ хэлээд л ээж нь араас орж ирээд чи үнэхээр муу санаатай эмэгтэй гэж ирээд л хэрүүл өдсөн бас намайг чи яасан их эргэж буцдаг юм, нэг явбал явсан шигээ явахгүй яагаад эргэж ирээд байдаг юм гэж хэлсэн. Би дуртайдаа биш би хүүд нь хайртай болохоороо л тэр айлд очдог. Гэвч би үнэхээр хэлэх үг олдоогүй. Ээжтэй нь хэрэлдсэн, та үргэлж намайг хэн нэгэнтэй харьцуулдаг бүр үзэж байгаа драмныхаа хүүхэнтэй хүртэл харьцуулдаг гээд хэлсэн ээж нь хүүдээ би яаж ийм хүнтэй хамт амьдрах юм бэ? сал гэж хэлсэн бидний хайр дурлал тэр хүнд огт хамаагүй зөвхөн өөртөө тааруулж, бэр хайж байгаа нь үнэхээр их гомдмоор санагдаж гэртээ ирж өдөржин уйллаа. Бас ээж нь тэр өдөр би хэзээ ч хүүгээсэ хол амьдарч тусдаа амьдарч чадахгүй гэж ирээд л орилоод байсан. Гэвч нөхөр бол надад чи зүгээр л ээжийн хэлсэн үгийг тоохгүй болчвол 2лаа амьдарч чадна ш дээ гээд байх юм би яах ёстой вэ? Нөхөр бол 2улаа гадагшаа явж амьдарья гээд байх юм. Надад туслаач, бид одоогоор хүүхэдгүй....