АН-ын дарга С.Эрдэнэ АН-ын хараат бус Үндсэн дүрмийн хорооны дүгнэлтийг үндэслэн, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаасаа хасаж, Л.Болд, Д.Мурат нарыг УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхаар шийдвэрлэлээ.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар мэдээлэл хийв.

Энэ үеэрээ тэрээр: "11 сарын 30-нд 60 тэрбумын мафи, МАНАН-гийн бүлэглэл ялагдлаа. Гэтэл МАНАН-г дэмжсэнгүй гэж, Эрдэнэтийн 49 хувийг авсан нөхдүүдийг дэмжсэнгүй гэж хөөж байгаа юм байна. С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат тэргүүтэй МАНАН-гийн гар хөлийн эсрэг тэмцлээ эхэлнэ.

Тун удахгүй АН-ын дарга С.Эрдэнийг зайлуулах тэмцэл эхэлнэ. АН шинэчлэгдээгүй юм байна. С.Эрдэнэ АН-ыг шинэчилсэн гэж худлаа ярьж байна. Би АН-ын жирийн гишүүдтэйгээ хамт С.Эрдэнийн эсрэг тэмцэнэ." гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Л.Болд УИХ дахь АН-ын бүлгээс гарч буйгаа зарлав.