Рассель Уилльямс гэх Канадын агаарын хүчний офицерийг гаднаас нь харсан хэн ч түүнийг аймшигт  нэгэн гэж төсөөлдөггүй байжээ. 

Канадын зэвсэгт хүчний хамгийн том анги нэгтгэлд хүчин зүтгэдэг цэргийн офицер тэрбээр тус ангийн хамгийн шилдэг өсөн дэвжиж буй ажилтны нэгд тооцогддог байснаас гадна хунтайж Филипийн тусгай нислэгийн нисэгчийн үүрэг гүйцэтгэдэг байв. Гэвч үнэн хэрэгтээ Рассель харагдаж байгаагаасаа тэс өөр аймшигт нэгэн байсныг хожим мэджээ. 

Түүний хувьд амьдралын хоёр хэв маягтай нэгэн байсан бөгөөд нэг нь цэргийн албан хаагч нөгөөх нь аймшгийн киноны дүр шиг хэрцгий гаж донтон. 

Тэрээр айлын байшин руу дайрч орж, тухайн айлын эмэгтэйн дотуур хувцасыг хулгайлан өмсдөг байжээ. Түүнчлэн эмэгтэй дотуур хувцастай зургаа хүртэл авахуулдаг байж. Энэ гаж үйлдэл нь зөвхөн мөсөн уулын орой л ил гарч байгаа мэт түүний гаж этгээд зан авирын илрэл байсан юм. Цаг хугацаа удах тусам түүний гаж сэтгэлгээ өөрчлөгдөн ганц бие амьдардаг эмэгтэйн байшин руу хүчээр дайрч орсны дараа эмэгтэйг хүлж баглаж эцэст нь амийг нь хороох гаж хүсэлтэй болжээ. 

2010 онд Канад даяар Расселийн өдүүлсэн хэрэг олныг айдаст автуулж байжээ. Учир нь тэрбээр завгүй ажлынхаа хажуугаар 80 гаруй удаагийн халдлага үйлдэн айлын гэрийг бусниулан эмэгтэйчүүдийн дотуур хувцасыг хулгайлжээ. Тэрбээр бизнес эрхлэдэг эхнэрийн хамтаар амьдардаг байсан ба энэ нь түүний гэмт хэргийн халхавч л байв. Гаж гэмээр гэмт үйлдэлээ 2007 оноос хөршийнхөөсөө эхэлж байсан бөгөөд хоёр жилийн дараа гэхэд түүний үйлдэл өөрт нь хангалттай санагдаагүй гэнэ. Тиймээс хоёр ч удаа халдлагын үеэр эмэгтэйчүүдийг хүчирхийлээд амжжээ.

Үүний дараахан тэрбээр өөрийн удирдлага дор ажилладаг ахлагч Мэри Фрэнц Комо гэх бүсгүйн гэрт дайрч орж, хэдэн цагийн турш түүнийг тамлан зовоож эцэст нь аминд нь хүрсэн байна. Тухайн үед бүх зүйлийг тэрбээр дүрс бичлэгт бичиж авч байжээ. Хэргийн гол буруутанг олж тогтоогоогүй байхад гаж донтон эр ажилдаа юу ч болоогүй мэт явж, тэр бүү хэл хохирогчийн оршуулах ёслолын ажиллагаанд оролцон эцэг эхэд нь эмгэнэл илэрхийлж байсан гэнэ. 

2010 онд дараагийн аллагаа үйлдсэн бөгөөд энэ нь азаар түүний сүүлчийн гэмт хэрэг байжээ. Гаж донтон эр Жессика Лиод гэх бүсгүйн гэр рүү дайрч орж түүнийг тамлан хороожээ. Тухайн хэргийг үйлдэх үед азаар хохирогч бүсгүйн хөршүүд дуу чимээ сонсон цагдаад дуудлага өгснөөр гаж донтон эрийн хэргийг ул мөрийг илрүүлэн хэргийн газраас зугтаасан түүнийг 10 цагийн дараа баривчилсан байна.