УИХ, Засгийн газрын гишүүд болон нөлөө бүхий хүмүүс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан нь илэрч нийгэмд багагүй бухимдал төрүүлээд байгаа.

ЖДҮ-ээс зээл авсан гишүүд эхнээсээ зээлээ төлж эхэлсэн бөгөөд өөр өөрийн тайлбар мэдээллээ хийж иргэдээс уучлалт гуйсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр сүүлийн 20 гаруй жил ХАА-н салбарт хүч үзэж ирсэн гэдгээ ч нуулгүй хэлж өөрийн хамаарал бүхий Сэлэнгэ үүлдрийн үхрийн үржлийн аж ахуйг эрхэлдэг компани зээл авахад эрх мэдэл, албан тушаалын байдлаараа дэмжлэг үзүүлээгүй гэдгээ өнгөрөгч сард мэдэгдэж байсан билээ. Тэгвэл өчигдөр өөрийн цахим хуудаснаа “Ж.Энхбаяр ЖДҮ-с авсан зээлээ банк бусаар дамжуулж мөнгө хүүлсэн үү? гэдэг асуултанд хариу ирлээ.

Газар капитал партнерс ББСБ-н 2017 оны 1 сарын 1-с хойш хийгдсэн бүх дансны гүйлгээ, тайлан, гэрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос шалгалт хийж Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас авсан зээлийг тус ББСБ-р дамжуулж ашиглаагүй болохыг тогтоолоо.

Буруу ойлголт төрүүлж, буруу ойлголттой явж байсан та бүхэн энэхүү бичигтэй танилцана уу…

Хүндэтгэсэн” хэмээн бичжээ. 

эx сурвалж: niigmiintoli.mn