Эрх баригч МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд хаалтай эхэллээ. Намын бага хурлын ирц 78 хувьд хүрсэн бөгөөд тус намын дарга У.Хүрэлсүхийн тавьсан итгэлээс хүргэж байна. 

"М.Энхболд дарга 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Төрийн албыг зарж борлуулахаар завдсан. Зарсан үгүйг нь мэдэхгүй. Гэвч завдсан нь үнэн.

Би нөхдөө бодож болно. Зүрх сэтгэлд нөхрөө гэсэн зүйл байна. Гэвч би шударга зөвийн төлөө, улсынхаа төлөө, төрийнхөө төлөө байхаас аргагүй. Гурван хүнийг хариуцлагаа хүлээ гэсний төлөө Засгийн газрыг огцруулах гэсэн. 27 хүн бүгд муу хүмүүс биш ээ. Шалтгаан байсан гэдгээ өөрсдөө хэлсэн. Гэвч намынхаа даргын байгуулсан засгийг огцруулах гээд явдаг нь зөв үү. Энэ бол амин хувиа бодсон арчаагүй үйлдэл.

Д.Хаянхярваа дарга бүлгээ хоёр хуваасан. Сая дахиад хуваалаа. Монгол төр гацаанд орчихоод байна. М.Энхболд хийж бүтээсэн юмтай. Гэхдээ би өнөөдөр зарчим ярьж байна, энэ зарчмыг одоо ярихгүй бол хэзээ ч ярихгүй.

Ахмадууд, гишүүд маань шударга ёс сахилга хариуцлагыг нэхэж байна. Хуулийн байгууллага хуулийн байгууллага биш болсон. Улс төрийн зорилготой хүн хэлмэгдүүлдэг болсон. Энэ янзаараа бол 37 оны "До" яам шиг болно.  Хүмүүс үүнээс айдаг болсон. Сүүлийн 10 жил үгээ хэлж чадахаа больсон. Ерөнхий сайдаар сонгогдоод одоо энэ хонгилыг яс махаараа мэдэрч байна. Хэн дуртай нь манай намыг худалдаж авахыг хүсдэг болж. Хувийн компани манай намын томилгоог оффистоо суугаад зурж байна. Дарга нар нь ажилчдаа удирдаж чадахаа больсон. Газрын дарга нар нь сайдынхаа үгэнд ордоггүй. Яагаад гэвэл төрийн бодлогыг биш компаний бодлогыг хийж байна. Боловсон хүчний бодлого алдагдсан. Ийм байдлаар цаашдаа явах уу, засаж залруулах уу?.

Эмээл хазаарын бүтэн дээр ярьж, хариуцлага тооцож цаашаа явах уу, эсвэл 30 гэр бүл монголын бүх баялгийг хувааж идээд дуусах ёстой юу?" гэжээ.