Их дээд сургуулийн хувьд энэ хичээлийн жилд хэд, хэдэн зорилтонд хүрэх ёстой гэж БСШУСЯ үзэж, тодорхойлж байна. Юун түрүүнд сургалтын чанарыг сайжруулах жил гэж тодорхойлж байгаа. Өөрөөр хэлбэл, суралцагч нэг бүрийн сургалтын чанарыг ахиулахад бодитой өөрчлөлт гарах ёстой гэж салбарынхан үзэж байна. Мөн багш нарын хөгжлийг дэмжихэд анхаарна.