Энэ сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатын шүүхээс “Улаанбаатар Төмөр замын хувь нийлуүлсэн нийгэмлэгт” Замын дарга ажилтай Д.Жигжиднямааг ажлаас нь чөлөөлж,  хилийн хориг тавьсан билээ. Хилийн хориг тавиулах прокурорын саналыг шийдэх шүүх хурлыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л Оюунчимэг даргалж,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б Баттулга, прокурор Ж Энх-Амгалан, яллагдагч Д Жигжигнямаа, түүний өмгөөлөгч А.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хийсэн юм. 

Тэрбээр ямар хэргийн улмаас яллагдагчаар татагдав? 

 “Фрейт Коммодити Консалтант”' ХХК-ны удирдах албан тушаалтан Тайж нар овгийн Дамдинсүрэнгийн Жигжиднямаа нь 2013 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд
•    356 519 752 төгрөгний хувь хүнии орлогын албан татвараас зайлсхийх зорилгоор 356 519 752 төгрөгийн цалин хөдөлмөрийн хөлс,  шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого,  
•    159 182 645.46 төгрөгийн Нэмэгдсэн өртөгийн албан татвараас зайлсхийх зорилгоор 2.047.261,153.74 төгрөгийн борлуулалтын  орлогыг
•    166 552 500.66 төгрөгийн аж ахуй нэгжийн орлогын албан татвараас зайлсхийх зорилгоор 1 665 525 006662 төгрөгийг, нийт 361 387 121.36 төгрөгийн албан татвараас зайлсхийх зорилгоор орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон нуусан гэх хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. 

Д.Жигжиднямаа гэж хэн бэ? 

Монгол Улсын иргэн. 1965 оны 02 сард Улаанбаатар хотод төрсөн 53 настай, халх, Төмөр замын ашиглалтын инжеиер мэргэжилтэй. “Улаанбаатар Төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгт Замын дарга ажилтай. А м бүл 3. Эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүрэгт амьдардаг.  

Д.Жигжиднямаагийн  гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол... 
Одоогоор түүнийг яллаад байгаа зүйл анги бол Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйл.Татвар төлөхөөс зайлсхийх гэсэн зүйл байгаа. Уг зүйл заалтаар Д.Жигжиднямаа дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлэх юм. Гэхдээ түүний гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоох болно. 
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.