​Сайн байна уу энэ өдрийн мэнд. Намайг Т гэдэг 29 настай. Нөхөр хүүгийн хамт амьдардаг. Манай нөхөр бид 2 анхны хайраараа суусан.

Одоо 9 жил болжээ цаг хугацаа хурдан юмаа. Бид 2 жижиг хувийн бизнес эрхэлдэг энгийн сайхан гэр бүл. Би нөхрийгөө араар ганц удаа ч тавьж байгаагүй. Гэтэл нөхөр маань сүүлийн 6 сар байнга дагаастай хаашаа ч явсан. Усанд оръё гээд явна гэхээр цуг ер нь л бол хаа ч цуг болчоод байна. 30 минут гадуур ажил амжуулах гээд явахаар алцагналаа гээд элдвээр хэлээд байх юм. Бүүр янхан нтр гээд л урьд нь ерөөсөө тэгж байгаагүй сайн хань хүүдээ их хайртай гэрийн эзэн байсан. Одоо яг авгай шиг болсон би эхлээд инээд хүрээд хардахаар нь. Одоо уур хүрээд гомдод байх юм янхан байхад нь суусан бол одоо яахав анхны бүхнээ л ханьдаа зориулсан. Гэтэл ингээд хавчаад байх нь хэцүү юмаа. Найз нартайгаа ч уулзаж болохгүй юм би одоо нөхөртэйгөө яаж харьцсан дээр вэ? Надаа зөвөлгөө өгч туслаач. Анхаарч уншсанд баярлалаа.