Өнгөрсөн жил  хятадуудаас хурааж Дэнжийн 1000-ын гудамжинд байдаг агуулахад хадгалж байсан их  хэмжээний самарыг БНХАУ руу ачуулсан гэх мэдээлэл байна. Баттай бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар энэ үүнийг мэргэжлийн хяналтынхны оролцоотой зохион байгуулсан гэх.

Хэргийг эргэн сануулахад У.Раднаабазар тэргүүтэй цагдаагийн ажилтнуудын холбогдсон самрын хэрэг өнгөрсөн жил мандаж дуулиан болж байсан. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан хэргийг шалгаж дуусгаад их хэмжээний  самарыг мэргэжлийн хяналтын албанд хүлээлгэн өгсөн байна.

Мэргэжлийн хяналтын хураагдсан  самарыг худалдаж орлогыг улсын төсөвт оруулах ёстой аж. Харин самарын ченжүүд эргүүлэн хятадуудад худалдлаа хэмээн эсэргүүцэж байна.