Сүүлийн жилүүдэд Монголчууд маань өвлийн улирал эхэлхээр гэр бүлээрээ дулаан орныг зорьж аялах нь ихэссэн.

Өнгөрөгч хагас сайн өдөр Хавай арлын Хонолулу арал дээр гэр бүлийн хамт амарч явсан 13 настай хүү далайн усанд шумбалт хийх (scuba diving) үедээ нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. 

Хүүг 11:45 минутын үед далайн эргийн аврагчид уснаас гаргаж эмнэлэгт хүргэсэн ч харамсалтай нь хүү эмнэлэгт очих үедээ нас барсан байна. 

Хүүгийн гэр бүл Хавайн аралд шинэ жилийн баяраа тэмдэглэхээр очсон байжээ. Тэднийг маргааш буюу лхагва гарагт нутаг буцахаар болсон тухай hawaiinewsnow.com сайтад мэдээлжээ. 

Салхи болон давалгаа ихтэй үед далайд үзэгдэх орчин мууддаг учир аялал зугаалгаар явж буй иргэддээ сонор сэрэмжтэй байж усанд сэлж чаддаггүй бол далайн эргээс цааш явахгүй байхыг анхааруулж байна. 

www.Seen.mn