Хоёр гэрийнхэн хоорондын маргаан нөхөр бид хоёрт үнэхээр хэцүү байна
2019/01/13
Сайн байна уу? Надад харамгүй зөвөлгөө хайрлаач ээ. Нөхөр бид 2 хувийн юм ажиллуулдаг нилээдгүй мөнгө олдог, олсноосоо 2 талынхаа гэрийнхэнд сар бүр 200-300 мянган төгрөг өгдөг энгийн л сайхан гэр бүл.
Би бол ээж эмээгийнхээ үгээр амьдарч өдийг хүртэл тэднийхээ зөвөлгөөг дагаж,хэлснээр нь бүгдийг хийдэг айлын ганц охин,сайн охин.
Харин
Хадмууд маань их айхтар улсууд байдаг юмаа ёстой хэл ам,танил тал,хүрээ нтр гээд хэлхийн бишээ Манайхан ч ялгаагүй ээ дордоод байх юм байхгүй.
Нөхөр бид 2 байр ашиглалтанд орох хүртэл түр манайд байгаа юм.
Саяхан 1асуудлаас болж манай хамаатны эгч нөхрийн маань төрсөн ахтай айхавтар муудалцсан юм.
Тэднийх ч яахв мэдээж хүүгээ өмөөрөөд сүйд майд,манайхан ч охиноо өмөөрөөд бөөн л юм болов...За энэ ч яахв гол асуудал нь
Нөхөр бид 2 л эвгүй байдалд ороод байж байна.Нөхөр гэрт ирэнгүүт л манайхан нөхөрлүү маань дайрах маягтай танай ээж чинь ах чинь гэж ирээд л...Би зөндөө гуйсан бид 2ын дунд битгий сэв суулгаач хэрүүлээ болилдоо гээд л.
Тэгсэн ээж маань олигтой,арчаатай хүнтэй суухад яадгын гэж хашхираад л.(Нөхөр маань муу хүн биш ээжээс маань илүү надад нөмөр түшиг болдог)
Би бодож бодож нөхрийнхөө талд орхоор шийдээд гэрийнхэнтэйгээ бүгдэнтэй нь нөхрөө өмөөрч хэрэлдээд өнөөдөр өрөөнөөсөө огт цухуйгаагүй ээ.
Нөхөртэйгээ ярилцсаны үндэс дээр 2талаасаа шууд зайгаа баръя 2хүүхдээ бодож амьдралаа бодож өөрсдийгөө бодоцгооё байр ашиглалтанд ортол байр түрээслэе гэж шийдсэн.
Тэгээд маш эвээр гэрийнхэндээ хэлтэл ээж маань(ээжээсээ маш хөндий өссөөн сүүлийн 6 7н жил л хамт байгаа болхоор таарахгүй үе зөндөө байдаг) бас л арчаагүй царайлчаад байр түрээслэлээ нтр бөөн хэрүүлээ.Ер нь бол мөнгөө бариад л гүйгээд байвал миний охин миний охин гээд хөл алдана,байхгүй гэвэл арчаагүй анхиагүй гээд л эхлэнэ...
Одоо би намайг өсгөж хүн болгосон эмээ,ээжийнхээ үгэнд ороод тусдаа гартлаа хаданд хавчуулсан зулзага шиг байж байхуу?
Эсвэл гэрийнхнээсээ хэрэлдэж зөрөөд байр түрээслээд нөхрөө дагахуу?
Хадмуудтай угаасаа нээх ойртоод байх шаардлага байхгүй э хаа нэг тор дүүрэн юмтай ороо л мэнд мэдэхэд л болно.
Мэдэхээ байлаа би ямар сонголт хийх вэ?
Надад туслаач.
Nymaa · 2019/01/17
Er xun l shiiddeg yum daa.
egch · 2019/01/15
zuv somgolt nuhur hyyhedteigee bair hulsuluud tusdaa amidrah ni ok shyy.
Gan Gan · 2019/01/14
Иймэрхүү хэрүүл их сунжирхаараа бүр жанхуу шиг болоод яаж шийдвэрлэх нь хүртэл ойлгомжгүй болчихдог. Тал бүрээс нь их бодохоор толгой ч их гашилдаг. Хөндлөнгөөс уншихад шийдвэрлэхэд тийм ч хэцүү асуудал биш шиг санагдаж байна.
зочин · 2019/01/14
Хүнд эцэг эх нэг удаа олддог, эхнэр нөхөр зуун удаа олддог гэдэг юм. Эмээ ээж хоёр нь юун олон жил зовооно гэж дээ. Эвийг нь олж ээж эмээтэйгээ, эр нөхөртэйгөө, сайн бэр болж хадамтайгаа санаа сэтгэл нийлж сайхан амьдараарай.
zochin · 2019/01/14
Зочин · 2019/01/14
Uul usnii oir, urag tulriin hol n der gej zugeer ch neg deer yesee heleegyi yum sh uu dee
зочин · 2019/01/14
Үнэхээр нөхөр сайн бол амьдрал гол нь хүүхдээ бодоод холхон байсан нь дээр дээ.
Зочин · 2019/01/14
Chi ooroo huchtei, aihtar changa bgaash. Iim ymiig hunees asuugaad bhdaa yaadgiin ER n urag torliin hol n uul Usnii oir n gej ug bdag shuu,,,,
Зочин · 2019/01/13
Мэдээж нөхрөө сонгох нь зөв. Нөхөртэйгээ сайн ярилцаад 2 талаасаа зайгаа барьж амьдрах нь хамгийн зөв.
Зочин · 2019/01/13
Ta uuriinhuu shidveriig dagsan deer bh a gej bodoj ba i
Эр хүн · 2019/01/13
1-рт нөхөр, 2-рт нөхөр, 3-рт нөхөр, 4, 5, . . . гэр бүл