Сайн байцгаана уу? Хол уурхайд ажилладаг нѳхѳртэй бүсгүйчүүд хэр олон бна вэ? Манай нѳхѳр нэгэн уурхайд 20-10 хоногоор ажилладаг юм.

Эхлээд ч гайгүй байсан сүүлдээ ерѳѳсѳѳ л ядраад бна гээд л 10хоног шахуу унтаж хэвтсээр л таарах юм. Би ч бас нэгэн сургуульд багшилдаг хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж ѳгнѳ хоол цай гээд л адилхан л ядарч байгаа. За энэ ч яахав саяхан ирээд амрах үед хүүхэд ханиад хүрч халуурлаа хайраа эмэнд лаанд гараад ирээч гэсэн уурлан барин гарч авчирлаа. Маргааш нь утсанд нь чат ирлээ ажлын газрынх нь бүсгүй юу бна нтр гэснээ би нэг найзынхаа тѳрсѳн ѳдѳр рүү явах гээд байна хүргээд ѳгөѳч гэсэн байна лээ. Гэтэл уухайн тас гараад явчихлаа, нэлээн орой дуудлагын жолоочоор машинаа бариулчихсан ирсэн.

Ѳглѳѳ нь би уурлаад, үр хүүхдээ ѳвдѳхѳд эмэнд нь гарч чадахгүй байж юун хүүхэн хүргэж ѳгѳх вэ гэсэн чинь, тэр чинь манай ажлын газрын сайн найз маань гэж байна, би тэгэхээр нь тэгвэл сайн найзаа надтай танилцуулахгүй юм уу гэсэн чинь чамтай юу гэж танилцуулдаг юм гэх юм.Тэр уурхайд ер нь үнэнч хүн байдаг юм уу гомдож байна. Эхнэрээс нь ѳѳр үнэнч найз байдаг юм уу