ЖДҮХС-гаас авсан зээлээ зориулалт бусаар зарцуулсан хэрэгт холбогдон АТГ-т шалгуулсан УИХ-ын гишүүн Г.Солтаныг албадан ирүүлэх захирамж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа.
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид эцсийн байдлаар тодорч дууслаа. 2016-2020 оны парламентад сонгогдож, ажилласан гишүүдээс 52 нь энэ удаагийн сонгуульд нэр дэвшихээр болж байна. Нэр дэвшигчид зургадугаар сарын 2-ноос албан ёсны сурталчилгаагаа эхлүүлнэ.
Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авсан арга хэмжээгээ үргэлжлүүлж, эрчээ алдалгүй цаашид ч үргэлжлүүлвэл олон жил улиг болтол яригдсанутааны асуудалд цэг тавьж чадна.
УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох нам, эвслүүд Сонгуулийн тухай хуулийн дагуу энэ сарын 16-ы дотор нэр дэвшигчдээ тодруулж, холбогдох материалыг нь Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлээд байна.