Сайн байцгаана уу. заа гол асуудалдаа оръё. Би гэдэг хүн одоо нэг найз залуутай юм аа үерхээд нээх удаагүй байж байгаад гадаад явчихсан. Гэхдээ холбоотой л байдаг.

Удахгүй 8 сард буцаад Монголдоо очино. Одоо үерхэж байгаа залуу маань надад хайртай гэж жигтэйхэн түүний сэтгэлийг юутай ч зүйрлэхгүй ээ... гэвч би арай гайгүй дасаж байтал хэсэг хугацааны өмнө хуучин найз залуутайгаа чаталсан тэрнийгээ одоо хүртэл мартаагүйгээ ойлгосон. Шууд намайг гэдэг залуугаа орхидог юм билүү ч гэж бодож үзлээ.

Хэд хоног эксээ бодлоо намайг хаяж явсан үе бүрийг нь яахаараа намайг гэдэггүй хүн рүү сэтгэл минь тэмүүлсээр л байгааг ойлгохгүй юм. Одоо үерхэж байгаа залуугаа ч гомдоомооргүй байх юм. Гэхдээ надаас сэтгэл гарахгүй байна, худлаа жүжиглээд л байх уу? Эмэгтэй хүн дасаж дурладаг гэж бас хүмүүс хэлцэх юм. Яг алийг нь сонговол зөв сонголт байх вэ? чинь сэтгэлээсээ зөвлөж надад туслаач