Маргааш буюу /2026.09.19/-нд 07:00 – 16:00 цагийн хооронд "Итгэл, Найдвар, Боломж" бүх нийтийн марафон гүйлт зохион байгуулагдаж буйтай холбогдуулан нийтийн тээврийн 9 чиглэл түр өөрчлөгдөж, хаалтын бүсэд байрлах зогсоолуудад нийтийн тээвэр үйлчлэхгүй гэдгийг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ
Баавгай 25-30 км зайд хоол тэжээлийг үнэрлэж олдог амьтан. Иймд иргэд гэр орон, өвөлжөө, хаваржааны ойр байх малын сэг зэмийг холдуулах, булах, хадлан тэжээл бэлтгэж, жимс түүж хөдөө, орон нутагт явж байгаа иргэд хоолны хог хаягдлыг холдуулах, битүүмж сайтай байлгах, аль болох ойтой газраар аялахгүй байхыг зөвлөж байна” гэлээ.
Самрын нөөц бага байхад бэлдээд л байдаг. Хүмүүс өөрсдөө идэш тэжээлийг нь булааж байна гэсэн үг. Баавгай идэш тэжээлээ хайж явах үетэй хүмүүсийн энэ бизнес нь давхацдаг. Тэгсэн мөртлөө хүмүүс өөрсдөө хариуцлагаа үүрдэггүй.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 28 настай, эрэгтэй "Г" нь 47 настай, эрэгтэй "М"-тэй зогсоол булаалдан маргалдаж, гарын хэсэгт нь хутгалж, гэмтээжээ.
Экологийн цагдаагийн албаны мэдээлснээр ой, хээрийн түймрийн шалтгаан, нөхцөлийн 70 орчим хувь нь хүний санамсар, болгоомжгүй үйлдэлтэй холбоотой байдаг. Дутуу унтраасан чүдэнз, тамхины иш, үнс нурам зэргээс гал алдах тохиолдол цөөнгүй.
