Монголын загварын салбар дэлхийн жишигт хүрэхээр зүтгэж яваа. Энэ салбарыг сүүлийн үед залуучууд их өнгөлж байгаа гэдэг. Тэдний нэг нь эрэгтэй загвар зохион бүтээгч Б. Энхбаатар бөгөөд өөрийн өвөрмөц өнгө, загвараараа бусдаасаа онцгойрч чаддаг гэлцдэг билээ. Түүний KADR брэндийн анхны коллекцийг залуус андахгүй сайн мэддэг болсон. Энэ удаад түүний шинэ загварыг Б.Цэрэндолгор, Топ Сэлэнгэ нар амилуулжээ.

Загвар өмсөгч Б.Цэрэндолгорын хувьд Монголд анх удаа зохион байгуулагдсан "Mongolia's Next Top Model" шоу нэвтрүүлэгт 220 гаруй охидоос сонгогдон, 16 моделиос шилдгээр шалгарч нэвтрүүлгийн ялагч болсон гэдгээрээ олны танил болсон нэгэн. Өдгөө 23 настай тэрбээр жүжиглэх авьяастай гэдгээ "Халуун зүрх" кинонд тоглон харуулсан.

Д.Ана